Хөндөх сэдэв: Өв соёлоос хүүхдийн эрх илүү чухал!

Хуучирсан мэдээ: 2025.01.27-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Өв соёлоос хүүхдийн эрх илүү чухал!

Хөндөх сэдэв: Өв соёлоос хүүхдийн эрх илүү чухал!

Д.Сүхбаатарын талбайд “Монголоороо байя” нэртэй морьтой жагсаалыг өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр уяачдын зүгээс зохион байгуулав. Тэдний зүгээс цагаан сарын дараа жил бүр зохион байгуулагддаг байсан Дүнжингарав уралдааныг сэргээх нь зүйтэй гэж үзэж буй. Дүнжингарав уралдааны хувьд Үндэсний их баяр наадмаас дутахааргүй томоохон уралдаан болдог байсан. Уг уралдааныг 2018 оноос хойш зохион байгуулахаа больсон билээ.

Учир нь Дүнжингарав уралдааны тов болон болох газрыг Засгийн газар хуралдаж шийддэг байв. Гэтэл тухайн жил /2018.03.18/ Засгийн газраас товлоогүй байхад Монголын морин спорт уяачдын холбооноос тус уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан юм.

Энэ үеэр 10 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн, мөн зохион байгуулалт муутай шөнө хүртэл зохион байгуулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.

Ингэснээр 2019 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байдаг. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгаж байсан билээ.

Нэг талаасаа бидний уламжлалт өв соёл гэж харж болох ч нөгөө талаас хүүхдийн эрхийн томоохон асуудал яригдана. Монголчууд уралдаанч хүүхдээ хүндэтгэж, хайрладаг ард түмэн. Ингэж хайрлаж хүндэтгэдэг уяачид олон бий. Гэвч нөгөө талд хурдан морины уралдааныг баячуудын зугаа цэнгэл гэж харах хүмүүс олон болсон. Ингэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндийг дэнчин тавьж байна гэдэг. Тухайлбал, амьжиргааны түвшин доогуур айл болон харгалзах хүн бүл муутай айлын хүүхдээр морио унуулдаг. Ажлын хөлс нь тодорхойгүй. Зунжин, намаржин морь унуулчхаад хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөхөөс хэтэрдэггүй. Түрүү морины бай шагналаас хүүхдэд хэчнээн хувь нь очдог нь тодорхойгүй. Энэ мэтчилэн эрүүл, аюулгүй байдлаас гадна хөдөлмөрийн мөлжлөг давхар хөндөгддөг гэх нь бий. Мөн хүүхдийн амь нас хохирсон, гэмтэж бэртсэн асуудалд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Монголчуудын наадам, наргиан багадаагүй. Угтаа тавдугаар сараас эхлэн улс, аймаг, сум, бүсийн уралдаанууд мөн цолны найр, бригадын, овооны наадмууд аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

Хаврын уралдааныг сэргээ, өв соёл үгүй боллоо гэхээсээ урьтаж хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь нас, аюулгүй байдал энэ бүгдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Монгол Улсад маш олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхдийн эрх зөрчигддөг. Үүний нэг нь хурдан морины уралдаан. Жилд 600-750 хүүхэд мориноос унаж, бэртдэг гэсэн судалгаа бий. Хүн бүр өөрийн хүүхдээр морь унуулдаггүйг бид мэднэ. Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэсэн хандлага байж болохгүй. Нэг үеэ бодвол хамгаалах хувцас хэрэгслээс эхлээд ахицтай тал бий ч илүү засч сайжруулах, шинэчлэх, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангах дээрээс нь унаач хүүхдийн хөлс мөнгийг тодорхой болгож тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах зэрэг шийдэх, анхаарах олон асуудал бий.

Хүүхдийн эрх ярихаар Монголынхоо өв соёлыг үгүйсгэлээ гэх хүмүүс цөөнгүй. Хурдан морины уралдааныг Монголын биет бус өв соёл гэдгийг баталж  ЮНЕСКО   бүртгэсэн. Хурдан морины уралдаан нь монгол ахуй, бусад ард түмнээс биднийг ялгаж байгаа нэг онцлог. Үүнтэй санал нийлнэ. Гэхдээ хурдан морь унаснаас  болж хүүхдийн эрх  зөрчигддөг, цаашлаад эд эрхтэн, амь насаараа хохирдог байдлыг өөрчлөх, уяачид, өв соёлоо хамгаалъя гэж дугарч байгаа бол үүнтэйгээ зэрэгцүүлээд хүүхдийнхээ эрх, амь насыг яаж хамгаалах талаараа ч мөн дугарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж