Монголын волейболчид хоёр дахь хожлоо авлааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Спорт Спорт тоглоом Бусад 2012-04-12Тайландын хүчирхэг багтай өчигдөр ширүүн өрсөлдөж, 3-2 харьцаатай буулган авсан Монголын волейболын оюутны шигшээ багийн тамирчид өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийж, Киргизстаны багийг 3-0 харьцаатай яллаа. Тоглолтын гурван үеийн туршид Монголын тамирчид 25-20; 25-12; 25-14 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Манай тамирчид ийнхүү хоёр тоглолтоос хоёр ялалт аваад байгаа бол Киргизстаны баг гурван хожигдолтой болжээ. Маргааш Монголын шигшээ багийн охид 18.00 цагт Малайзын багтай тоглоно.Харин одоо 18.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт Тайланд болон Малайзын багийн тоглолт болно.С.ЦэлмэгХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт байгууллага боллоо4 цагийн өмнө
Сурвалжлага: Өв соёлоо сурталчилж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг морь унуулах үйлчилгээ эрэлт ихтэй байна7 цагийн өмнө