Хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин зам тээврийн ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2025.07.16-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин зам тээврийн ослоор нас баржээ

Хамгийн өндөр настай гүйлтийн тамирчин зам тээврийн ослоор нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр настай марафоны тамирчин гэгдэж байсан Британи-Энэтхэг гаралтай Фаужа Сингх Даваа гаригт (2025.07.14) машинд мөргүүлсэний улмаас нас барсан байна. Тэрбээр 114 настай байжээ. Турбант Торпедо гэх хочтой байсан Сингх Пунжаб мужийн Жаландхарын ойролцоох төрөлх тосгондоо зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн байна. Түргэн тусламжийн эмчийн мэдээлснээр, толгойндоо хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага Сингхийг мөргөөд, ослын газар дээлээс зугтаасан жолоочийг эрэн сурвалжилж байна.

Сингхийн Лондонд төвтэй гүйлтийн клуб, буяны байгууллага болох "Sikhs in City" Даваа гаригт клубын цахим хуудсанд мэдэгдэл хийж, нас барсныг нь олон нийтэд мэдэгджээ. Түүний дасгалжуулагч Хармандер Сингх хэлэхдээ, "Сингх гэрийнхээ ойролцоо зам хөндлөн гарч явахдаа зам тээврийн осолд орж, нас барсан" гэсэн байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэл илэрхийлж, Сингх олон нийтэд урам зориг өгдөг байсан гэж тодорхойлсон байна. Тодруулбал, Моди өөрийн "Х" хуудаснаа, "Фаужа Сингх Жи өөрийн өвөрмөц зан чанар, фитнесийн маш чухал замналаараа Энэтхэгийн залуучуудад урам зориг өгсөн. Арга барил нь үнэхээр гайхалтай байсан. Тэр үнэхээр гайхалтай шийдэмгий тамирчин байсан. Түүнийг нас барсанд сэтгэл зовж байна. Миний сэтгэл зүрх түүний гэр бүл болон дэлхий даяарх тоо томшгүй олон шүтэн бишрэгчидтэй хамт байх болно" гэжээ.

Сингх 2013 онд буюу 101 настайдаа сүүлийн тэмцээндээ оролцож, 10 км замыг 1 цаг 32 минут 28 секундэд туулж, зодог тайлсан юм. Тэрээр 2012 оны Лондоны олимпийн үеэр галт бамбар зөөж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж