Багануур ХК-нийн ажилчид "Эрдэнэс Монгол"-ын хууль бус томилгоог эсэргүүцэв

Багануур ХК-нийн ажилчид "Эрдэнэс Монгол"-ын хууль бус томилгоог эсэргүүцэв

Багануур ХК-нийн ажилчид "Эрдэнэс Монгол"-ын хууль бус томилгоог эсэргүүцэв

"Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ хуралдаж Багануур ХК-нийг энэ оны эхний хагас жилд ашиггүй ажилласан гэх үндэслэлээр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилчдад нь эсэргүүцэж  "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогтод шаардлага хүргүүлэв. 


"Эрдэнэс Монгол" компаниас энэ сарын 8,9-ний өдрүүдэд яаралтай горимоор ТУЗ-ийн хурал зарлаж Багануур ХК-нийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал,  "Эрдэнэс Монгол" компанийн зүгээс Багануур ХК-ний энэ оны хагас жилийн тайланг хэлэлцэнэ гэх нэрээр ТУЗ -ийг цахимаар хуралдуулж  Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр Т.Отгонболд гэх хүнийг гүйцэтгэх захиралаар томилсон байна. Багануур ХК-ний ажилчдын хувьд тус томилгоо нь хууль бус, 2025 оны эхний хагас жилийн тайланг авч хэлэлцэж дүгнэлт өгөх зорилготой биш харин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг чөлөөлж оронд нь өөрсдийн хүнийг тавих зорилготой гэж  үзэж байгаа аж. Тиймээс “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон "Эрдэнэс Монгол"-ын захирал С.Наранцогт болон ТУЗ-ийн гишүүдэд  дараах шаардлагын хүргүүлэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ийн 3, 6, 8 дугаар зүйлийн холбогдох заалт, “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төлөөлөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны болон хороодын журам”-ийн 2.15, 2.17 дахь заалтыг тус тус зөрчин компанид тогтворгүй байдал үүсгэж, хууль бус шийдвэр гаргах замаар Үндэсний их баяр наадамтай зэрэгцүүлэн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлж шинээр гүйцэтгэх захирлыг томилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж “Багануур” ХК-ийн Төлөөлөн  удирдах Зөвлөлийн 2025 оны долдугаар сарын 8, 9-ний өдрийн 12, 13 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгохыг шаардаж байна"гэжээ.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дээрх хууль бус шийдвэрийг цуцалж, хүчингүй болгох хүртэл хугацаанд “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон  үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаа таслалдуулахгүйгээр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаанаас эхлээд ажил хаялт хүртэл бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэв.

Тус шаардлагад Багануур ХК-нийн 1200 ажилтнаас 800 гаруй ажилтан гарын үсгээ зуржээ.

Багануур ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 12,115.2 мян.м3 хөрс хуулан төлөвлөгөөг 113 хувь, 2,374.3 мян.тн нүүрс олборлон 95.8 хувь, 2,397.3 мян.тн нүүрс борлуулан 96.7 хувийн төлөвлөгөөний биелэлттэй ажилласан байна.

Багануур ХК энэ оны эхний хагас жилд 1.8 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Д.Түвшинжаргал 2018-2019 онд Багануур ХК-ийн төлөөлөгч, 2019-2022 онд Тэргүүн дэд захирал, 2022 оны тавдугаар сараас Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bzygyi, KAMEr+ ytasni bainguin ozt. 2025-07-18 169.133.250.254

gstf

Avatar

- XT tt glxylgaich ijil byryy, gadni OCJNr XUUXopasny 2025-07-18 169.133.250.254

xynui yumryy xaldajs, Nyraaj idt#;

Avatar

glxylgai zz; otclmagn;XT public bycduin -ylcuuns; 2025-07-18 169.133.250.254

borderoos abxyylaad docymenfgj; ###JPxylgailj dampyyryylj; texn texnlogi -chanjingy; yleej,goojyylj?

XT Nyraaj ; baliar building ? – delgyyrt CJN yndaagargl; at noirmglyylj tsynx xylgailjP Kamerge;

o,n bgaaroz ; ? StorageP; ajilyylj CJNr 4 xonog cyngaltaa martlaa Trash, xynui ozd xaldajU;
onbg gyitsetge worker, XUlgailx Storageen beldej;
o,n bga doljen yyrgeen batalgaajyylax,-kontrkt@#;?

Avatar

Нэргүй 2025-07-18 81.9.119.186

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-18 202.9.46.108

Ашигтай ажилсан юм байхгүй. Бөөн өр зээлтэй тэрийгээ нуучихсан. Шаардлага хангаагүй эвдэрхий юм шахаад тэрнээс нь болж хоёр хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарахад ажлаа өгнө гээд 60сая гаруй төгрөг ажилгүйдлийн тэтгэмж гэж жилийн өмнө авчихаад одоо энхийн цагаан тагтаа шиг жүжиглэх юм аа. Хагас жилийн тайлангаар хангалтгүй ажилсан гэх олон шалтгаанаар ийм шийдвэр гаргасан.

Avatar

Зочин 2025-07-18 202.9.46.108

Энийг бичүүлэх гэж хэдэн төгрөг өгсөн юм бол оо

Avatar

Зочин 2025-07-18 78.54.101.126

Эрдэнэс Монгол нэгдэл өөрийн баталсан журмаа хэрэгжүүлээчээ. Нэгдлийн харъяа компанийн гүйцэтгэх захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно гэж заачихаад огт хэрэгжүүлэхгүй юм. Жишээ нь: Хөтөлийн цемент шохой, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудыг одоог хүртэл хууль бусаар томилчоод үүрэг гүйцэтгэгчээр ажилууллаад байх юм. Наранцогт гэж увайгүй нөхөр одоо болимоор юм.

Avatar

Нэргүй 2025-07-18 202.9.41.59

АН-аас УИХ-д гишүүнээр сонгогдсон хүмүүсээс дэмжлэг авах хэрэгтэй дээ. Тэгвэл тэд дэмжиж та нар амжилтанд хүрч мэдэх юм даа

Avatar

Нэргүй 2025-07-18 202.9.40.165

Нам төриын толгойд гарсан х***а манжуудыг устга зайлуул ххөгжилтэй орон ухамсараараа буудаг хулгай гажиг х***а манжууд үхсэн ацныхан ухамсар байхав хүчээр зайлуул.

Avatar

Өлс 2025-07-18 202.9.46.138

Шууд хуурай өлсгөлөн зарла.

Avatar

Мөнх 2025-07-18 66.181.190.198

Тэмцвэл тэмцсэн шиг тэмцээч. Хоёрын хооронд тайван жагсаал энэ тэр бол цаг завны гарз. Дүр эсгэсэн зүйл.

Avatar

Нэргүй 2025-07-18 202.126.91.122

Дараагийн хүн хоолондоо ормоор байн шдээ ганцаараа идээд байх санаатай дараагийн хүн амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж