“Patriot” системд зориулсан пуужингуудыг Украин руу тээвэрлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2025.07.17-нд нийтлэгдсэн

“Patriot” системд зориулсан пуужингуудыг Украин руу тээвэрлэж эхэлжээ

“Patriot” системд зориулсан пуужингуудыг Украин руу тээвэрлэж эхэлжээ

“Patriot” системд зориулсан пуужингуудыг амласан ёсоороо Украин руу хэдийнэ тээвэрлэж эхэлснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Эндрюс Агаарын цэргийн хүчний баазад Украинд зэвсэг нийлүүлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Путины үг, үйлдэл хоорондоо зөрчилдөж байгаа ч Украины дайныг зогсоохыг хүссэн хэвээр гэж Трамп итгэсээр байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Путин энх тайвныг хүсч байгаагаа байнга хэлдэг. Би түүнийг маш сайн мэднэ. Тийм ээ, би түүнийг энх тайвныг хүсч байгаа гэж бодож байна. Хэрэв тэгээгүй бол тэр надад хэлэх байх. Би түүнд итгэж байна” гэжээ.

Үүний зэрэгцээ, энхийн гэрээг ОХУ өгөгдсөн 50 хоногийн хугацаанаас өмнө байгуулж магадгүй гэв. Тэрбээр энхийн гэрээ байгуулахгүй бол ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Гэхдээ энэ нь маш хүчтэй хориг байх бөгөөд холбогдох орнуудад сөрөг нөлөө үзүүлнэ гэж онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж