"OpenAI" компани Пүрэв гаригт (2025.07.17) "ChatGPT" шинэ функцтэй болж байгаа талаар зарласан байна. Энэхүү шинэ функц нь хэрэглэгчийн өмнөөс үйлдэл хийх боломжийг олгодог аж. Технологийн аварга "OpenAI" компанийн мэдээлснээр, хэрэглэгчийг төлөөлөн шийдвэр гаргах функцийг нэмж өгснөөр цахим орчинд хиймэл оюун ухааныг ашиглах арга барил өөрчлөгдөх болно гэж үзэж байна. Мөн цахим орчноос ямар нэгэн мэдээлэл хайхдаа тухайн шинэ функцийг ашигласнаар цаг хэмнэх боломжтой юм.
Ажиглагчдын үзэж буйгаар "ChatGPT"-ийн шинэ функц нь "OpenAI"-ийн "Google" компанийн гаргасан "Gemini" чатботтой өрсөлдөх чадварыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
"OpenAI"-ийн төлөөлөгч хэлэхдээ, "ChatGPT"-ийн шинэ агент горим нь өөрийн виртуал компьютерыг ашиглан бодож, үйлдэл хийж, үйл ажиллагаанд чиглэсэн нарийн төвөгтэй хүсэлтийг шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл, хэрэглэгчид "миний хуанли руу орж, сүүлийн үеийн мэдээн дээр үндэслэн удахгүй болох үйлчлүүлэгчдийн уулзалтын талаар товч мэдээлэл өгнө үү" эсвэл "дөрвөн хүний Япон маягийн өглөөний цай бэлтгэх жорыг олж, худалдаж аваарай" гэх мэт тушаалуудыг өгч, хүссэн үр дүнг авч болно.
Түүнчлэн тус компанийн нийтэлсэн видео бичлэг дээр нэгэн ажилчин "ChatGPT"-д хурим зохион байгуулахад туслахыг хүссэн байна. Үүнд хуримд тохирсон хувцаслалт гэх мэт нарийвчилсан зааварчилгааг тусгаж өгснөөс гадна санал болгох зочид буудлуудын нэрсийг тусгаж өгөхийг хүссэн байна. Тун удалгүй хүсэлтийн дагуу "ChatGPT"-ийн шинэ горим хуримын нарийвчилсан төлөвлөгөө, хурим болох газар, зочид буудлуудын нэрсийг товч тодорхойгоор бэлтгэж өгч байгааг видео бичлэгээс харж болно. Шинэ функцийг "Pro", "Plus" эсвэл "Team" багцыг захиалсан хүмүүс ашиглах боломжтой.
3,569.17






















































Нэргүй 2025-07-18 81.9.119.186
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom