Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад дөрвөн хүн өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан, дэслэгч, генерал Ц.Тогоог томилохоор сонгосон сурагтай. Түүнтэй Зэвсэгт хүчний жанжин штабын газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан, хурандаа Г.Сайханбаяр, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Болдбат нар өрсөлдсөн гэсэн мэдээлэл бий. Гэсэн ч Ц.Тогоо генерал Ардын намын нөлөө бүхий эрхмүүдийн нэг, цэргийн албанаас тийм ч амар чөлөөлөгдөх хүн биш гэдгээ батлав бололтой.
Төрийн албанд томилогдох хүмүүсийн нэрс ийнхүү тодорхой болж эхэлж байна. Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын орыг залгах хүмүүсийн нэрсийг тодруулах л үлдлээ. Төрийн ордон хавиас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл үе, үе гардаг. Гэхдээ Т.Ганди сайд ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байна.
"Улс төрийн тойм" сонин