
Сонгууль эхлэхэд дөрөв хүрэхгүй сар үлджээ. Улс төрийн хүрээнд ч сонирхолтой үйл явдал өрнөх болов. Халаа, сэлгээ ид үргэлжилж байна. Засгийн газрын сайд нарыг Ардын намын гишүүдээс бүрдүүлсний дараа Төрийн өмчийн хорооны дарга, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ гэсэн асуулт гарч ирсэн. Төрийн албаны зөвлөлийнхөн ч улсын өмчийг хариуцдаг хариуцлагатай бөгөөд чамгүй эрх мэдэлтэй Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд хэнийг томилохоо шийдсэн сурагтай. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад томилох хүний нэр ч тодорхой болсон дуулдана. Тус зөвлөл өнгөрсөн сарын эхээр дээрх хоёр албан тушаалд томилогдох хүсэлтэй хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Тэр үед “Шалгаруулалтын дүн хоёрдугаар сарын 27-28-ны үеэр гарна. Шалгалтыг 27-нд нь авна” гэж мэдээлж байсан билээ. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамтай өчигдөр холбогдсон юм. Гэсэн ч тэрбээр “Сонгон шалгаруулалт явуулсан. Дүнг мэдээлэх хараахан болоогүй байна. Маргааш /өнөөдөр/ албан тушаалд томилогдох хүмүүсийн нэр тодорхой болно” гэж мэдээллээ. Төрийн албаны зөвлөлийн дарга ийн хариулсан ч зарим эх сурвалж Төрийн өмчийн хорооны даргаар тус хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабалыг томилохоор сонгон шалгаруулсан талаар мэдээлж байна. Нэг ёсондоо олны таамаглал биеллээ олж байгаа бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Д.Сугар нарын олон танигдсан эрхмүүдийн хийж байсан Төрийн өмчийн хорооны дарга хэмээх албан тушаалыг хаших нь. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын хүн гэх хүмүүс ч байгаа билээ. Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд Энэтхэг улсад Элчин сайдаар ажиллаж байсан В.Энхболдыг уг албан тушаалд зүтгүүлсэн ч татгалзсан гэсэн мэдээлэл байна.
Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад дөрвөн хүн өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан, дэслэгч, генерал Ц.Тогоог томилохоор сонгосон сурагтай. Түүнтэй Зэвсэгт хүчний жанжин штабын газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан, хурандаа Г.Сайханбаяр, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Болдбат нар өрсөлдсөн гэсэн мэдээлэл бий. Гэсэн ч Ц.Тогоо генерал Ардын намын нөлөө бүхий эрхмүүдийн нэг, цэргийн албанаас тийм ч амар чөлөөлөгдөх хүн биш гэдгээ батлав бололтой.
Төрийн албанд томилогдох хүмүүсийн нэрс ийнхүү тодорхой болж эхэлж байна. Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын орыг залгах хүмүүсийн нэрсийг тодруулах л үлдлээ. Төрийн ордон хавиас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл үе, үе гардаг. Гэхдээ Т.Ганди сайд ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байна.
Т.Урангэрэл"Улс төрийн тойм" сонин
монголмаа 2012-03-01 103.26.194.45
ООО за за энэ үү. Энхболд нь хамаагүй дээр бсан юм. Энэтхэгт оюутан бхад их юм хийж, зөв хүн бсан юмаа. сайхан хүнээ олж тавьж чадсангүй дээ.
doorh nuhurt 2012-03-01 202.126.91.133
chi saihan burjee medehgui yumaa bitgii hutsaj bai hogshoon
zaybaal 2012-03-01 206.53.152.167
Ene chin ailiin gants huu gehed Uvsaas Ulaanbaatar oroh ch mongogui ongotsoor nisch chadahgui mashinaar yavdag tiim l ailiin huuhed baisan, Ulaangomd neg heseg hun deeremdej zodood yavdag huligaan baigaad huuhdiin kolonid yavahiin naana salj baisan shde
zochin generald 2012-03-01 182.160.3.114
batlan hamgaalah salbart iimerhuu medleg, bolovsroltoi ajiliin turshlagatai humuus heregtei bnaa. heterhii zaluu bolovsrol nimgen humuus garaad bn ter buruu……….. general togoo tomilogdson n tsagaa olson tomilgoo bna… amjilt husie
Hurelbaatar gej hen be? 2012-03-01 202.180.220.221
Uvs-n Hurelbaatar gej nuhur l bainga yarigdah yum. Haana Uvs-n hun darga bolno Hurelbaatar-n hun geed bh yum, sonin yumaa…. gej
a 2012-03-01 119.82.74.84
Batlan xamgaalaxiin toriin nariin bichgiin dargaar zob xuniig todruulsan bna. togoo general bol ymar ajiliig xiij chadax xun shuu. xarin ter Boldbat geed jagsaald xolooch oloxgui shaxam amiatn ichij uxbel taarna, Tom tataastai xun geed gadaad xariltsaand ajillaj amerikt ybsandaa xanaxgui toriin nariin bolno gene uu. icheed neree tatax estoi busuu. bas orsoldoson gen uu. Batlan xamagaalx salbart tuunees iluu bolobsroltoi medlegtei xun zaxaasaa bii shuu.
Зочин 2012-03-01 180.149.65.152
Ene huuhen saihan burj dee shaal hudal medeelel yum bishuu
Зочин 2012-03-01 133.43.247.122
Toriin buh uildveriin gazriin darga nar huuramch diplomtoi Uvsiin malchidaar duureh n dee.
Зочин 2012-03-01 133.43.247.122
UVS namiin hun baih n, buh salbart shurgalaad ulsiin buh erhiig bugdiig aajmaar ezelj ehelj baina daa. Ulgiin hasguudad shahagdaj hamag gazraa aldaad tuv halhad zugtaj ireed halhuudiig amarchilj UVS uls baiguulj baih shiv dee.
togood 2012-03-01 202.70.42.202
bagabandi togood general tsol ugsun yum. baruun zuun garaa medehgvi uruulduj alhdag s***r shvv
togoo 2012-03-01 202.70.42.202
armias zugtaj mashinii chenj hiij bsan hulgaich shvv
zochin 2012-03-01 202.180.216.239
Undur bolovsroltoi, ajildaa hicheengui handdag. Hen negend byalduuchlaad baidaggui shudraga hun de… Mongoliin turd iim shine uur amisgal oruulah heregtei. Demjij baina.
Ард бас бид хамт 2012-03-01 202.72.245.252
Сод монголын луйварчин Анандбазар Дорноговьд сурталчилгаагаа хийгээд луйвраа эхэлчихэж тэр сонгогчдод суурь нь ч баригдаагүй байрны түлхүүр гардуулсан батламж өгч тархийг нь эргүүлээд эхэлсэн байна шүү бусад нам, хөдөлгөөнүүд анхаарлаа хандуулаасай наадах чинь нийслэлийн СХ дүүргээс иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохдоо Баянхушуунаас хотын төв хүртэл хурдан галт тэрэгний зам тавина гэж хуурч байж гарсан луйварчин шүү Монголчууд минь яасан ч хууртаж дуусдаггүй юм бэ тэр байрны батламж авсан хүмүүс минь сонгуулийн өмнө байр авах гэрээгээ хийж нотариатаар батлуулая гэж шахаад үзээрэй яг хийж харагдаач Дорноговьчууд нутгийнхан минь бүү хууртаарай
zocin 2012-03-01 202.170.80.45
MAN bishee.UBS namiin eeljit huyvaldaan baina.Gaali.Tatbar,Cagdaa geed bygd baud.AN iig gartaa avc UBS namiin salbar bolgoj,Enhbauriig darj cadval mongoliig dangaar ezerhiileh Numdorjtonii bodlogo anjilttai heregjij UBS gej neg namtai bolj amarsaihan jargah um baina daa.
Gadaadaas 2012-03-01 195.178.92.111
Mongol orond maani odoo MAH nas barah tsag ni boljee gej ee.Odoogiin MAH zalgan avch humuusiig ungursun 20 jiliin umnuh MAXH gishuudtei haritsuulah arga alga, ted bol ekh oronch, haritslagatai humuus baisan ym bna. Edniig andrahaa Axmad ueiinhen bolix heregtei mun odoogiin MAH baigaa baidliig axmaduud haritsuulan zaluu uedee helj uguh heregtei.Ta nart tetgeveriin nemegdlees chin iluu Ekh une tsenetei bol…
Зочин 2012-03-01 202.72.245.252
МАН муу муухай болгоноо аваад луу жилд Монголын улс төрөөс зайлах болтугай ТАЗ сонгон шалгаруулалт гэж жүжиг тавихаа больцгоо хэнийг хуурах гээд байгаа юм
Хүн 2012-03-01 202.72.245.252
Энэ МАН гэж нэвширсэн ялзарсан юм гэдэг алхам бүр дээрээ харуулах юм хэд хоногийн өмнө ил болсон юмыг батламжилах юм бол төрийн албаны сонгон шалгаруулалт гэж байгаад яанаа тэр жүжгээ болих хэрэгтэй ш дээ за яахав зул жаргахаасаа өмнө улам гэрэлттэг гэдэг сонгууль болтол муу юмаа улам сайн харуулаад л бай тэртэй тэргүй та нарын насны тоо чинь дууссан сонгуулийн дараа хөтлөлцөөд аавынхруугаа яваарай
Kkk 2012-03-01 202.21.106.0
Ene zaluu unuudur humuusiig ingej ih ailgaj emzegluulne ve? Bariin zulzgagiig baga deer ni gedeg dee….
Зочин 2012-03-01 182.160.27.107
Хэрэв би Заяабалыг ТӨХ-ны дарга болгож чадвал дараагийн ерөнхий сайд болж чадна гэж Хүрэлбаатар дотно хүмүүстээ ам алдсан гэнээ. Тэгээд Цэдэнбал шиг монгол орныг 40 жил удирдах 2 дахь дөрвөд хүн болох юм байхаа.
Зочин 2012-03-01 182.160.27.107
Хэрэв би Заяабалыг ТӨХ-ны дарга болгож чадвал дараагийн ерөнхий сайд болж чадна гэж Хүрэлбаатар дотно хүмүүстээ ам алдсан гэнээ. Тэгээд Цэдэнбал шиг монгол орныг 40 жил удирдах 2 дахь дөрвөд хүн болох юм байхаа.
Зочин 2012-03-01 203.91.118.122
Bolovsroltoi, chadaltai zaluu. Tur tumniihee itgeliig aldahgui sain ajillaarai. Amjilt husie.
Зочин 2012-03-01 182.160.38.56
Chadaltai, undur bolovsroltoi zaluu. Darga naraas aij tserveed baidaggui ikh shudarga, shiidemgii nukhur. TUH-g horoog ch sereeh ni dee.
Зочин 2012-03-01 202.126.91.171
В. Энхболд өндөр боловсролтой, цэвэр хүн дээ, заваан вмтай зууралдахгүй гэсэн юм байхдаа,
Зочин 2012-03-01 115.187.89.3
Ene zaluu odoo yana da hoorhi toriin omch maani bas yanaa
Зочин 2012-03-01 182.160.3.200
Zaluu hun baina, ihiig buteegeerei
Зочин 2012-03-01 133.43.247.122
Hurelbaatariin hun yum bol Uvsiin durved bayad nohor baih n dee. odoo bas hazgai dalii heltei huuramch diplomtonguudaar ene gazar duureh yum baina daa. nutgarhah ovchtei iim humuusiig iim ondor erh medeltei suudald gargamaargui yum. menget shanzav hurtel yarvachihaad Uvs mafyad nolootei hun shuu dee.