Тээврийн товчоо ачаалал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Тээврийн товчоо ачаалал ихтэй байна

Хот хооронд зорчигч иргэдийн 60 орчим хувь нь Драгон төвөөр үйлчлүүлдэг. Тээврийн газартай гэрээтэй 36 орчим аж ахуй нэгжийн нийт 800 гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийн дөчөөд чиглэлд зорчигч тээвэрлэдэг ажээ. Зорчигчдын тоо энэ жил харьцангүй нэмэгдсэнээс Дархан, Эрдэнэт хот, Баянхонгор, Өвөрхангай, Ховд зэрэг аймгуудад өдөрт хуваарийн дагуу хоёр автобус үйлчилдэг байсан бол нэмэлтээр дөрвөн автобус гаргасан байна. Нэмэлтээр автобус гарсан ч ачаалллаа дийлэхгүй байгаа гэнэ. Үүний улмаас цагийн хуваарийн дагуу бус зорчигч дүүрсэн л бол ар араасаа гарч байгаа гэнэ. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор чиглэлээс хамаарч 2000-10000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин баярын ачааллаас хамаарч тээвэрлэлтийн үнэ нэмэгдээгүй байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж