Lady Gaga үрийн донорын эрэлд гаравХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2012-02-02Дуучин Lady Gaga хүүхэдтэй болохыг хүсчээ. Гэвч “The Born This Way” дууны эзэн үр шилжүүлэн суулгах аргыг сонирхож байгаа гэнэ. Дуучин бүсгүй саяхан Испанийн “Ibiza” радиод өгсөн ярилцлагадаа хүүхдийнх нь эцэг Итали, тэр дундаа Сицилийн арлаас гаралтай эр байгаасай гэж хүсч байна гэжээ. Тэгэхээр Пенсилванид төрж өссөн Америк найз залуу Тейлор Кинни түүний төлөвлөгөөнд байхгүй нь тодорхой болжээ. Дуучин Lady Gaga сайн гентэй үрийн донорын эрэлд хэдийнэ гарчээ. Өдгөө 25 настай дуучин Lady Gaga-ийн жинхэнэ нэр нь Стефани Жерманотта бөгөөд түүний эцэг Жосеф Жерманотта Итали хүн бөгөөд Сицилийн Насо гэгч жижигхэн тосгоноос гаралтай гэнэ. Түүний аав Нью-Йоркийн нэгэн рестораны эзэн ажээ. Lady Gaga энэ сарын эхээр дуучин Beyonce-ийн охинд бэлэг явуулснаас хойш дээрх аргын талаар бодох болсон гэнэ.Н.Энх ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ6 цагийн өмнө