Хэвлэлийн хүрээлэн сургалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн хүрээлэн сургалт хийнэ

Бизнесийн байгууллагын маркетинг олон нийттэй харилцах ажилтнуудад зориулсан “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зах зээл ба үр ашигтай сувгууд” сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын 27-ны 15 цагт зохион байгуулах гэж байна. Сургалтанд оролцогсдын тоо хязгаартай бөгөөд нэгдүгээр сарын 26-ны хүртэл бүртгэх юм байна.

Сургалтын хамрах сэдвийн тухайд,

  • Олон нийттэй харилцах болон маркетингийн салбарт хүчин зүтгэдэг ажилтнуудад тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх
  • Олон түмний мэдээллийн хэрэгсэл болох телевиз, сонин, сэтгүүл, радио, интернэтийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, багтаамж, цар хүрээг тодорхойлох
  • Хэвлэл мэдээлэл төлөвлөлтийн үе шатууд, зорилтот хэрэглэгчдэд хүрэх арга замууд
  • Хүлээн авагч олон нийтийн судалгааг хэрхэн үр дүнтэй ашиглах зэрэг тухай цогц мэдээлэл өгөх юм байна.
У.Болор
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж