NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж парламентын гишүүн болсон О.Батнайрамдалыг танилцуулж байна.
Жилийн 250 мянган ам.долларын цалинтай ажлаа “хаяад” Монголд ирсэн банкир бол О.Батнайрамдал. Америкийн алдарт “Bank of America Merrill Lynch”-д хөрөнгө оруулалтын банкны салбарт ажиллах боломж хэр баргийн аавын хүүд олдох завшаан биш боловч орхисон нь түүнээс давсан зорилго Монгол руу хөдөлгөсөн нь их улс төрд орж ирснээр батлагддаг. Учир нь, богино хугацаанд улс төрийн карьер ахиж, парламентын гишүүн болтлоо өгссөн цөөн улстөрчийн нэг бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал юм.
Гэхдээ тэр шууд их улс төр рүү зүтгэсэнгүй, эхлээд нүүрсний асар их мөнгө эргэлддэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дэд захирал болов. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын /Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ/ зөвлөх болсон. Төд удалгүй Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болж, яаманд очив.
Боловсон хүчний асар их нөөцтэй МАН дотор богино хугацаанд төрийн албан тушаалуудыг солино гэдэг бол танил талтай хүнд л олдох “шаанс” юм. Учир нь дэлхийн шилдэг их сургуулиудад суралцан төгссөн олон арван залууст төрд алба хаших боломж хумигдмал явж ирсэн. Харин О.Батнайрамдал гишүүний хувьд асуудал байсангүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй Харвардад хамт суралцаж байсан нь төрд хариуцлагатай алба хаших боломжийг олгоод зогсохгүй их улс төрд орж ирэх үүд хаалгыг нь нээсэн гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Хэдийгээр энэ тухайгаа олон нийтэд дэлгээд байдаггүй ч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших квот олгосноор харж болно. Хэрвээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд энэ боломжийг олгоогүй бол парламентын гишүүн болох боломжгүй. Гэхдээ тэр олон нийтэд төдий л танигдаагүй, Харвардын гэх тодотголоос өөр имижгүй байсан ч 16 хоногийн сурталчилгаагаар тойргоос гарч ирсэн "аз"-тай улстөрч. УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог нь нийт зургаан мандаттай байсан бөгөөд нэгийнх нь эзэн болсон. Боломж хүртсэнээ ч О.Батнайрамдал гишүүн сайн мэддэг. Өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан болгон сэвсэн асуудлуудын дийлэнх нь Засгийн газраас барьж ирсэн бодлого шийдвэрүүдтэй холбогдож ирсэн.
Тухайлбал, 2024 онд Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөж байв.
Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас олгодог гадаад зээлийг албан тушаалтнуудын хүүхдүүд хүртдэг. Нэг хүүхдэд оногдож байгаа тэтгэлгийн хэмжээ нь оргил үедээ 250 мянган ам.доллар.
Ойролцоогоор 800 сая төгрөг. Тэр нь дандаа албан тушаалтны хүүхдүүдэд олддог боломж. Гэтэл ардын буюу ядарсан айлын хүүхдүүдэд юу олддог вэ гэвэл дотоодын их сургуульд суралцах нэг жилийн төлбөр буюу 4-5 сая төгрөг, үсрээд л найман сая төгрөгийн зээл олгогддог. Монгол Улсын хэмжээнд албан тушаалтнуудын хүүхдүүдийн Боловсролын зээлийн сангаас авсан гадаад зээл 360 орчим тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч явсан байдаг. Тэгээд эргэн төлөлт байхгүй. Ямар ч хариуцлага хүлээгээгүй” гэж мэдэгдэж, энэ сангийн зээлээр хүүхэд багачуудаа сургасан намынхаа том дарга нарыг сандаргаж явсан нь бий. Нөгөө талдаа тус сангийн асуудлыг сөхсөнөөр нийгэмд өөрийгөө таниулах PR ч болгож чадсан.
Одоо харин тэрбээр “Онтрэ” ХХК-тай холбогдох асуудлыг хөндөх болсон. Энэ талаар “Оюутолгойн орд бол Монгол Улсын стратегийн хамгийн том ордуудын нэг. Тус орд бүхлээрээ “Рио Тинто”-д хамаардаг юм шиг одоо хүртэл ойлгож ирсэн. Энэ бүлэг орд дээр таван лиценз олгосны хоёр нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй. 2009 онд гэрээ байгуулсан “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн хоёр талд “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай байдаг. 2003 оноос хойш 22 жилийн турш энэ ордыг эзэмшиж байгаа. “Рио Тито”-гийн эзэмшлийн талбай дор байх маш том хүдрийн орд үргэлжилсээр байгаад “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай руу орж ирдэг. “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн нөгөө талд Херуга хэмээх талбайд мөн “Онтрэ”-гийн эзэмшлийн лиценз бүхий талбай байдаг.
Энгийнээр тайлбарлаж хэлэхэд, гурван хамар хашааны голынх нь айл буюу “Оюутолголгой”-н эзэмшигч Монгол Улстай тохироогоо хийгээд олборлолтоо хийгээд явж байна. Гэтэл хоёр захын хамар хашааны айл баялгийн эзэнтэй ярилгүйгээр газар доогуур ухаад, алт, зэсийг нь аваад байна гэсэн үг. Үүнийг бид Монгол Улсын эрх ашигт нийцүүлж залруулах ёстой.
Энэ хоёр компанийн хоорондын гэрээ нь хүртэл 22 жилийн турш албажаагүй явж ирсэн. Оюутолгойн бүлэг ордын нийт талбай доорх хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 29 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байгаа юм. Монгол Улс энэ их баялгаас ямар ашиг хүртэх вэ, АМНАТ-өө хэрхэн тооцож авах вэ гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байж ирсэн. Үүнийг цэгцлэх ёстой” гэж мэдэгдэх болсон.
УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх үед тэрбээр "Засгийн газар унаж, улс төрийн тогтворгүй байдал бий болсноор хэнд ашигтай вэ гээд харвал илүү ойлгомжтой харагдана. Энэ бол том зургаараа байгалийн баялгийн хуваарлалтын төлөөх тэмцэл гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газраас Ардчилсан намыг гаргах МАН-ын Бага хурлын шийдвэр гарсны дараа “Үндэсний баялгийн сангийн тухай олон жил ярьсан ч хэрэгжүүлэх шатанд хүрмэгц улс төрийн тогтворгүй байдал үүсч, Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөж ирдэг нь томоохон төслүүдийг гацаах шалтгаан болж байна.
Монгол Улсын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой. Үндэсний эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг. Сүүлийн 20–30 жил гацсан хоёр ч том төслийг хамтарсан Засгийн газар хөдөлгөж чадсан.
Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хэдэн тэрбумын асуудлыг хөндсөн төмөр замын төсөл гэхэд 18 жил гацсан. Төслийн нээлт хийгдэж байхад Засгийн газар огцрох болчдог. Энэ бол төрийн тогтворгүй байдал ямар үнэтэйг харуулж байна” гэж байр сууриа илэрхийлж байв.
Нэг ёсны Л.Оюун-Эрдэнийн танхимыг гадна талаас нь буюу парламент талаас хамгаалж ирсэн хууль тогтоогчийн нэг гэж тодорхойлж болно.
Мөн дэлхийн шилдэг их сургууль болох Харвардыг төгссөн ч коммунист сэтгэлгээтэй, хувийн хэвшлүүдтэйгээ дайн зарладаг гэх хүчтэй шүүмжлэлд өртөж ирсэн байдаг.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үедээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 44 сая төгрөг, 666 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 23 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 300 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль
- 2001 онд Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль
- 2004 онд Дэлхийн нэгдсэн коллеж, олон улсын бакалаврет (Норвеги Улс)
- 2008 онд Макалестер коллеж, эдийн засагч, бакалавр (АНУ)
- 2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага, магистр (АНУ)
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2009-2010 онд "Чоно корпораци" хөрөнгө оруулалтын менежер
- 2010-2011 онд Прайс Вотерхаус Күүперс Монголиа, Консалтант (PwC Mongolia)
- 2011-2013 онд "Рескап" ХХК, дэд ерөнхийлөгч
- 2015-2017 онд Банк оф Америка, Уул уурхай хөрөнгө оруулалтын банкир (Нью Йорк, Сидней хотуудад)
- 2018 онд "Эрдэнэс таван толгой" ХК, IPO, Хувьцаа хариуцсан дэд захирал
- 2019-2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, даргын зөвлөх
- 2020-2023 онд Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд
- 2023-2024 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2022 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
- Англи
Г.ХОРОЛ
"ГАВАЛ": Ховдоос Харвард руу 2025-06-17 202.126.88.189
Хэний ч татаас дэмжлэггүйгээр жинхэнэ мөнчигрөөрөө сурах, суралцах гэж юу байдаг вэ гэдгийг тултал үзүүлэж, эх орныхоо нэрийг харийн оронд өндөрт өргөж явсан, явж ч байгаа мэдлэгтэй, чадалтай боловсон хүчин яриангүй мөн. Ажлаа мэддэг ийм залуучууд 10 байхад л энэ улс "сэп" гээд л босоод ирнэ дээ, ирнэ. Маш чухал асуудлуудыг хөнддөг, хийдэг, үр дүнгийн энэ ард түмэн хүртээд л явж байна. Улам их Амжилт!!!
Нэргүй 2025-06-17 66.181.190.48
Хөрөнгө оруулалтын банкны ажлын ачааллыг дийлэхгүй хямд хялбар хоол хайж ирсэн биз.
Нэргүй 2025-06-17 66.181.187.252
Харвардын их сургуульд дандаа коммунистуудыг бэлтгэж гаргаад бна гэж үзээд Трамп төрөөс үзүүлдэг санхүүгийн дэмжлэгийг нь цуцалчих шив дээ !!!
Нээрээ ч лав Монголоос суралцсан бүгд нь коммунист болчоод байдагийм шүү ! Мөнх – Оргил, Ундраа, Данх….гм.
зочин 2025-06-17 66.181.188.253
Энэ бүтэхгүй гар,Оюун-эрднийн суганы үс.
Монголын олон уул уурхайн чиглэлийн компаниудын нугасыг тасалсан эргүү дагз байгаа юм.
Уул уурхайн яаманд байхдаа,Үйлдвэрлэгч ,баяжуулах үйлдвэрүүдээс хүртэл АМНАТ авна гэж, хууль ,журам батлуулж ,үндэсний үйлдвэрлгч нарын хаалгыг бариулсан муу ёрын хулгайч байгаа юм.
харин Хятад компаниуд бол юуч төлөхгүй,Монгол компаниуд АМНАТ-аар дароуулж дууслаа….энэ эргүү дагзын гавьяагаар…
Нэргүй 2025-06-17 66.181.176.124
ENe zailaa
тариачин 2025-06-17 66.181.160.80
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ УУЛ УУРХАЙН САЙДААР АЖИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. Энд таагүй сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс соёлтойхон баймаар.
Tolgon kommunist 2025-06-17 66.181.179.241
Elentsegnii bankir, hogiin tolgon kommunist
T1т 2025-06-17 202.9.46.19
Муу цүнхчин, хулгайн замналаар явж байгаа лaлaр
Нэргүй 2025-06-17 66.181.160.104
ААВ ЧИНЬ ЗӨВ ШУДАРГА ХҮН БАЙСНЫГ ЯМАГТ САНА
Нэргүй 2025-06-17 66.181.160.103
Өсвөрийн коммунист, маш хуучирсан, хоцрогдсон, харгис үзэлтэй хүн!!!
Нэргүй 2025-06-17 43.228.129.139
2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага, магистр (АНУ) гэх юм Орсон төгссөн оноо бич л дээ, жижиг оронд зориулсан 6 сарын курс төгссөн нөхдүүд л ингэж бичдэг дээ
Нэргүй 2025-06-17 202.126.90.252
Энэ нэг эр эм нь мэдэгдэхгүй хүүхэн шиг галөг байна аа
Нэргүй 2025-06-17 133.106.140.63
Ажлаа хийгээгүй байж шоншгоносон багий. ОЭ-тэйгээ зайлаарай
Нэргүй 2025-06-17 66.181.161.51
эгч нь мундаг хүүдээ. баяр хүргэe. гүн. гүнзгий. ухаантай. оновчтой.хэрэгтэй. бүхнийг. иргэд. олон түмэндээ. хүртээж. авдаг. У И Х Г – Хүндэттэй. иргэдийн төлөөлөл. болсон. энэхүү. албан. хариуцлагатай үүргийг. үргэлжлүүлж. хийж явахын өлзийтэй. eрөөл өргөe. амжилт1
зочин 2025-06-17 202.21.96.76
Төлбөртэй бичүүлээ юү
Нэргүй 2025-06-17 202.21.111.170
үхсэн ацны банкир энэний
Нэргүй 2025-06-17 66.181.188.99
ёстой үлбийсэн нэг муу явуургүй зальтай энэ залуугаас юу ч хүлээгээд нэмэргүй
Нэргүй 2025-06-17 103.229.122.211
Yamar ch bankier hunii setgehui bhgui, songuuliar metgeltseend 2050-gehees oor uu ch medehguigee haruulsan. Ah nariinhaa yari hii gesniig l hiideg, ooriin bodoogyi iim hun.
Нэргүй 2025-06-17 202.131.225.53
юун банкир вэ ккк
Нэргүй 2025-06-17 103.229.122.157
VANXANDI BOOW XXOOD XUCHINDUULI80955877
Нэргүй 2025-06-17 103.212.116.68
УУЛ УРХАИН САИД БОЛГОД НЭГ ҮЗЭЧ
Нэргүй 2025-06-17 112.72.3.177
Өөрийн гэх үзэл бодолгүй, жул яриатай, долигонуур хүн шиг санагддаг.
Нэргүй 2025-06-17 202.126.91.127
Банкныхаа ажлаа ойлгохоо болиод амархан улстөрд орсон хүн байна.
Нэргүй 2025-06-17 59.153.112.182
Ene bunees HUNII UNER UNERTEED BDG SHUU
Зочин 2025-06-17 192.82.92.42
Боловсон хучний неецгуй болсон МАН-д МУИС-г дампууруулагч, ес зуйгуй этгээдууд, гадаадын дипломтой хоосон толгойт нараар нуур барьж байна!!! Засгаа ч байгуулж чадахгуй, татан буулгах болж дээ!
Нэргүй 2025-06-17 202.131.238.26
энэ гөлөг сайд болох гээд өөрийгөө магтаад байна уу өмхий хар сдаа чинь
Нэргүй 2025-06-17 103.229.122.157
SEXSDN BOOW XXNO ANUSDI80955877
Зочин 2025-06-17 66.181.161.77
Z үеийн коммунист
Тогоо 2025-06-17 66.181.186.233
банкир хүний үнэр харагддаг уу энэ нөхрөөс
Нэргүй 2025-06-17 66.181.181.90
Энэ нэг гонгиносон бөөсний улс-төрч өө ч хат даа.