Түүний явьснаар хөлөг онгоц хад мөргөсний дараа ахмад хөлгийн багийнхныг удирдан зорчигчдоо аврахын оронд хоол идэхээр шийдсэн байна. Тэрбээр дээд давхарт үймээн болж байгааг мэдсээр байж найз бүсгүйтэйгээ хоолоо хүлээсээр байжээ. Тус хөлгийн рестораны ажилчид аргагүйн эрхэнд ахмадад хоолыг нь аваачиж өгсний дараа тэр дахин десерт авчирч өгөхийг тушаасан гэнэ.
Хөлөг онгоцыг эзэмшигч “Costa Cruises” компанийн төлөөлөгч шаардлагатай бол тэр эмэгтэйн нэр болон хувийн мэдээллийг өгч болно хэмээн мэдэгдсэн байна. Уг ослоор 11 хүн амиа алдсаныг тогтоосон ч 21 хүний сургийг гаргаж чадаагүй байгаа билээ. Хөлгийн ахмад Франческо Шкеттиног одоогоор гэрийн хорионд оруулаад байгаа бөгөөд, олон хүний амийг хохироож, эрсдэлд оруулсан, усан онгоцыг сүйрүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж, ял оноож магадгүй байгаа аж.
Мөн түүний хүргэн ах Мауриллио Руссо түүнийг хамгаалсан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Шкеттино илүү эмгэнэлт явдал гарахаас сэргийлж чадсан. Илүү муу зүйл ч болох байсан юм билүү” гэжээ. Мөн Руссо түүнийг хөлөг онгоцыг орхиж явсан гэдэг цуурхалыг үгүйсгэж байгаа аж.