“Айвенхоу Майнз” (IVN)(NYSE: IVN)(NASDAQ: IVN) компанийн санхүүгийн тусгай зөвлөл 2013 оны эхний улиралд алт, зэс, мөнгөний Оюутолгой төслийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүгийн төлөвлөгөөг захирлуудын зөвлөлд танилцуулжээ. Дөрвөн гишүүнтэй тус санхүүгийн зөвлөл “Айвенхоу Майнз” компанийн менежментийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд урт хугацааны төслийн санхүүгийн системийг бий болгох аж. Түр хугацааны санхүүгийн гүүр байгуулах 1.8 тэрбум ам.долларын саналыг “Айвенхоу Майнз”-ын захирлуудын зөвлөл хүлээн авчээ. “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” өмнө нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд 4.0 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдэж байсан. “Айвенхоу Майнз”-ын захирал Дэвид Хюберман Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эхний үе шатын бэлтгэл ажлыг хангахад “Айвенхоу” анхаарч байна гэж мэдэгдсэн билээ. Оюутолгой төслийн эхний дөрвөн жилд Хятадаас эрчим хүч авах гэрээ амжилттай болох нь хувьцаа эзэмшигчдийн итгэлийг олоход чухал болоод байгаа аж. Төслийн бүтээн байгуулалт энэ сарын байдлаар 70 хувьтай байгаа юм байна. Баяжуулах үйлдвэр болон ашиглалтад өгөх хоёр үе шаттай үйлдвэрлэлийн эхний шат ирэх долдугаар сарын дундуур бэлэн болох гэнэ.
Н.Энх