Биеэ үнэлэгчдийг зуучилсан эмэгтэйчүүдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлэгчдийг зуучилсан эмэгтэйчүүдийг шүүнэ

Охидыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэх Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна. Тэдэнд эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар буюу бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Тэдний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Шүүх хурлыг М.Алдар даргалж, улсын яллагчаар Ц.Уртнасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр  С.Батжаргал, П.Одонтунгалаг, Ч.Ням нар оролцож байна. Мөн тус дүүргийн шүүх дээр 14.00 цагт  хүний наймаатай  өөр   нэг хэргийн шүүх хурал товлогджээ. Эрүүгийн хуулийн 124.2-т заасан зүйл ангиар  Д.Сэлэнгэ гэгч шүүгдэх юм байна. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж