Онлайн үйлчилгээ банкны шаардлага хангадаг

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Онлайн үйлчилгээ банкны шаардлага хангадаг

“Шилдэг шийдэл, Шинэ амжилтыг Танай байгууллагад”

Г.Энхтамир: “Юнител”-ийн салбар хоорондын онлайн холболтын үйлчилгээ банкны шаардлагыг хангадаг

Үйлчилгээний байгууллага, тэр дундаа банкны салбарт технологийн хурд зайлшгүй шаардлагатай. Дээд зэрэглэлийн технологи, өндөр хурд, найдвартай үйлчилгээгээр банкны салбар хэрэглэгчдийг татдаг билээ. Хадгаламж банк үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд “Юнител” групптэй хамтарч ажилладаг аж. Энэ талаар Хадгаламж банкны Мэдээлэл, технологийн газрын захирал Г.Энхтамиртай ярилцлаа.

-Танай банк “Юнител” группийн ямар үйлчилгээг ашигладаг вэ?

-Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн технологи, харилцаа холбоогоо найдвартай байлгах учиртай. Тиймээс өндөр нууцлал, хурд зэрэг шаардлагыг хангах технологи сонгосон. Энэ бол “Юнител”-ийн өндөр хурдны шилэн кабель болон сансрын холбооны хиймэл дагуул дээр тулгуурладаг салбар хоорондын онлайн холболтын үйлчилгээ юм. Ингэснээр Монгол Улсын ямар ч аймаг, суманд байх салбаруудтайгаа онлайнаар холбогдоно гэсэн үг.


-Эрсдэл бий юү?

-Шилэн кабель тасрахад банкны үйлчилгээ түр тасалдахад хүрдэг шүүдээ. Харин сансарын холбооны хиймэл дагуул дээр тулгуурласан интернэт холболт ашиглахад ийм эрсдэл байхгүй. Банкы салбарт энэ шаардлага маш чухалд тооцогддог. Мөн хаана ч сүлжээгээ зөөвөрлөх боломжтойгоороо давуу талтай.
 
-Банкны салбарт нууцлал, найдвартай гэсэн шаардлага тавигдах нь тодорхой. Сүлжээний нууцлал хэр өндөр вэ?

-Тэгэлгүй яах вэ. Дотоод сүлжээний нууцлал маш өндөр байдаг. Үүн дээр сүлжээний хурд гэсэн шаардлага тавигдана. “Юнител”-ийн сүлжээний хурд банкны шаардлагыг хангадаг. Юнителийн сүлжээтэй бүх газарт энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Юнителийн сүлжээ бараг бүх суманд байдаг. Тэр утгаараа үйлчилгээний хамрах хүрээ нь өргөн юм билээ. Мэдээллийн нууц хамгаалалт бол дээд зэрэг. Мөн үйлчилгээ нь 24 цаг байдаг. Саатал гарлаа гэхэд тэр дор нь асуудлыг шийдэж өгдөг нь давуу талуудынх нь нэг.

-“Юнител” групптэй хэзээнээс хамтарч ажиллаж байгаа вэ. Давуу талыг нь мэдэрч байна уу?

– Өнгөрсөн оны долдугаар сараас хамтарч ажиллаж байна. Ямар ч байсан тус компанийнхан хариуцлага сайтай. Мөн ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагатай харьцуулахад хурд сайтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж