Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Уго Чавес үнийн хяналтын байцаагч нарт хандан сонор соргог байж, дэлгүүрийн эздийн авлигад автахгүй байхыг уриалав. “Авлигаас болгоомжил. Худалдагдахаас сэргийл” гэж тэр хуулийг хэрэгжүүлэх журам тогтоож байгаа комиссийнханд утасдан хэлжээ.
Урьд өмнө байгаагүй хуулийн арга хэмжээгээр анхан шатны шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнийг хянах улсын байгууллага, тусгай байцаагчидыг бий болгох ажээ.
Улсаас тогтоосон үнийн дээд хэмжээг санаатайгаар зөрчсөн худалдагч нарыг “дамын наймаачид” гэж нэрлээд торгож байхыг уг хуульд заасан байна. Тэд дахин энэ хуулийг зөрчвөл лицензээ хураалгах ажээ. Ноцтой зөрчил гаргагсадын дэлгүүр хоршоог хаан битүүмжлэх болжээ. Орон нутгийн наймаачид шинэ хуулийн эсрэг байгаа бөгөөд тэд энэ асуудлаар шүүхдэн заргалдах гэнэ. Шинэ хуулийг хэрэгжүүлэх эхний алхам болгон энэ мягмар гаригт 18 барааны үнийг тогтоосны дотор рашаан, жүүс, шампунь, жорлонгийн цаас, памперс, дезодорант зэрэг багтсан байна. Жагсаалт хуулийн дагуу тэлэгдэж байх ажээ.