“Шударга үнийн хууль” хүчин төгөлдөр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“Шударга үнийн хууль” хүчин төгөлдөр болжээ

Худалдааны салбар дахь дамын наймаатай тэмцэх зорилго бүхий “Шударга үнийн хууль” Венесуэла улсад энэ маягмар гаригаас үйлчилж эхэлжээ.

Үүнтэй холбогдуу­лан ерөнхийлөгч Уго Чавес үнийн хяналтын байцаагч нарт хандан сонор соргог байж, дэл­гүүрийн эздийн ав­лигад автахгүй бай­хыг уриалав. “Ав­лигаас болгоомжил. Худал­дагдахаас сэргийл” гэж тэр хуулийг хэрэгжүүлэх журам тогтоож байгаа комиссийнханд утасдан хэлжээ.

Урьд өмнө байгаагүй хуулийн арга хэмжээгээр анхан шатны шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнийг хянах улсын байгууллага, тусгай байцаагчидыг бий болгох ажээ.

Улсаас тогтоосон үнийн дээд хэмжээг санаатайгаар зөрчсөн худалдагч нарыг “дамын наймаачид” гэж нэрлээд торгож байхыг уг хуульд заасан байна. Тэд дахин энэ хуулийг зөрчвөл лицензээ хураалгах ажээ. Ноцтой зөрчил гаргагсадын дэлгүүр хоршоог хаан битүүмжлэх болжээ. Орон нутгийн наймаачид шинэ хуулийн эсрэг байгаа бөгөөд тэд энэ асуудлаар шүүхдэн заргалдах гэнэ. Шинэ хуулийг хэрэгжүүлэх эхний алхам болгон энэ мягмар гаригт 18 барааны үнийг тогтоосны дотор рашаан, жүүс, шампунь, жорлонгийн цаас, памперс, дезодорант зэрэг багтсан байна. Жагсаалт хуулийн дагуу тэлэгдэж байх ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж