
Хөвгүүдийн 12, охидын зургаа, нийт 18 жингийн ангиллаар болсон тус тэмцээнд Улаанбаатар хотын Баянгол, Налайх дүүрэг, Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Төв, Дундговь аймаг, “Алдар” спорт хороо, “Хангарьд” клуб зэрэг 30 гаруй спорт хороо, клубын 500 гаруй өсвөр насны бөхчүүд зодоглов. Улмаар Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их хүчтэн дэвжээ” 111 оноогоор I байр, Г.Пүрэвбаатар дасгалжуулагч БТСДуС-ийн баг 70 оноогоор II байр, Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” клубын баг 54 оноогоор III байр, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 51 оноогоор IҮ байр, Ж.Дандар дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг 38 оноогоор Ү байр эзэлжээ.