Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөрийн тэмцээн болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөрийн тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөрийн тэмцээн болов

Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд МҮОХ, МЧБХ, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран олимпийн хүрэл медальт, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн анхдугаар тэмцээнийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 4-6-нд зохион байгууллаа.

Хөвгүүдийн 12, охидын зургаа, нийт 18 жингийн ангиллаар болсон тус тэмцээнд Улаанбаатар хотын Баянгол, Налайх дүүрэг, Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Төв, Дундговь аймаг, “Алдар” спорт хороо, “Хангарьд” клуб зэрэг 30 гаруй спорт хороо, клубын 500 гаруй өсвөр насны бөхчүүд зодоглов. Улмаар Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их хүчтэн дэвжээ” 111 оноогоор I байр, Г.Пүрэвбаатар дасгалжуулагч БТСДуС-ийн баг 70 оноогоор II байр, Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” клубын баг 54 оноогоор III байр, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 51 оноогоор IҮ байр, Ж.Дандар дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг 38 оноогоор Ү байр эзэлжээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2011-11-09 202.170.80.18

Medal avsan jingiin daraalal ni alga uu