Халзрахаас сэргийлэх эм бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Халзрахаас сэргийлэх эм бүтээжээ

Халзрахаас сэргийлэх эм бүтээжээ

Үс халзрах, бууралтахаас сэргийлэх бэлдмэл гарган авч, хулгана дээр туршсанаа АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Өөх тос ихтэй, тослог хүнс хэрэглэх, сэтгэл санаагаар унах, тархины ачаалал ихсэх, химийн эмчилгээ болон хүчтэй эм, бэлдмэл уух зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан үс унах, бууралтах, хуйх өвчлөх, арьс гэмтэх  зэрэг эмгэг үүсдэг бөгөөд үүнээс сэргийлэх эм, үр дүнтэй бэлдмэл гаргаж авах нь олон хүний асуудлыг шийдэж чадна гэж судлаачид ярьж байна.

Эрдэмтэд гаргаж авсан бэлдмэлээ хулгана дээр туршсан бөгөөд 20 долоо хоногийн хугацаанд арьсны бүтэц сайжирч, үсэн дэх кератины хэмжээ нэмэгдсэн гэнэ. “Одоогоор хүнд хэрхэн нөлөөлөх, мөн бэлдмэлийг хэрэглэснээр ямар сөрөг тал гарахыг гүнзгийрүүлэн судалж байна. Судалгааны энэ шатыг дуусгаад эмнэлгийн хүрээнд туршихаар төлөвлөж байна” гэж мэргэжилтнүүд онцолсон аж.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж