Тагнуулыг хордуулсан хэрэгт Москва буруугүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Тагнуулыг хордуулсан хэрэгт Москва буруугүй гэв

Тагнуулыг хордуулсан хэрэгт Москва буруугүй гэв

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Орост үйлдвэрлэсэн мэдрэлд нөлөөлөх хортой химийн бодис хэрхэн Англид халдлагын хэрэгсэл болсныг тайлбарлахыг Моксвагаас шаардаж, 24 цагийн хугацаа өгсөн билээ. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров үүний хариуд өчигдөр мэдэгдэл гаргаж, “Оросын экс тагнуул Сергей Скрипал Их Британид химийн бодисын халдлагад өртсөн хэрэгт ОХУ ямар ч хамаагүй” гэжээ.

Химийн бодисын халдлагатай холбоотой Их Британийн байр суурийг АНУ болон Европын холбоо дэмжиж байгаа нь ОХУ болон барууны орнуудын хооронд дипломат дайн дэгдээхэд ойрхон байна.

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэлдээ “ОХУ Их Британид болсон халдлагыг мөрдөн шалгахад тус улстай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч Их Британийн тал хамтарч ажиллахаас татгалзсан” гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентад хэлсэн үгэндээ “Энэ хэргийн цаана ОХУ байх өндөр магадлалтай” хэмээгээд Москвагаас үүнд тайлбар хийхийг шаардаж, 24 цагийн хугацаа өгсөн юм.

Оросын экс тагнуул Сергей Скрипал болон түүний охин Юлия нар энэ сарын 4-нд Солсбери хотын төвд химийн бодисын халдлагад өртөж, сандал дээр ухаангүй хэвтэж байсан ажээ.

Тэдний биеийн байдал тун ноцтой, эмнэлэгт хэвтэж байгаа юм. Солсбери хотын онцгой байдлын газрын ажилтнууд хэрэг гарсан газар ариутгал явуулж,  халдлагын үеэр ойр орчим байсан 500 орчим хүнд сэрэмжлүүлэг хүргэж, тухайн үед өмсч байсан хувцсаа ариутгахыг анхааруулсан юм.

Эх сурвалж: Agence France -Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж