Аспарух хааны морьтой, илд, бамбай бvхий, 6.81 метр өндөр сvрлэг хөшөөг манай уран бvтээлчид асар богино хугацаанд буюу долдугаар сарын 19-26 өдөр угсарч дуусгасныг Стрелча хотын удирдлага сэтгэл ханамжтай ярьсныг сонсоход нэн таатай байсныг энд зориуд тэмдэглэж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч хэллээ.
Тус хөшөөний Болгарын Ардын Хурал дахь өнөөгийн эрх баригч ГЕРБ намын бvлгийн депутат Никола Белишки, Пазарджук мужийн захирагч Дончо Баксанов, Варна хотын дарга Кирил Йорданов, ОХУ болон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын найрамдлын нийгэмлэгийн Варна хотын зөвлөлийн дэд тэргvvн Станев Младен, Варна хотын “Дуло-Вед” ООД компанийн захирал Вулчо Друмев нарын зэрэг хvндэт зочид, бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо.
Нээлтийн ажиллагааны дараа 60 цэргийн албан хаагч оролцсон парад, хотын оршин суугчдын баярын ая дуу, бvжгийн цэнгvvн, ёслолын арга хэмжээ болж, 22:00 цагаас ёслолын буудлага хийснээр хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаа өндөрлөсөн байна. “Ийнхvv манай улсын анхны хааны сvрлэг хөшөө тус хотын төвд сvндэрлэн боссон нь манай оршин суугчдын таашаалд бvрнээ нийцсэн сайхан ажил боллоо” хэмээн хотын удирдлага сэтгэл догдлон ярьж байсан аж.
Монгол Улсаас БНБолгарУ-д суугаа Элчин сайд Ц.Ганхуяг ажилтнуудын хамт хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцож баяр хvргэн товч vг хэлсэн бөгөөд Стрелча хотын дарга Ильо Ильовт ”Нvvдэлчин болгарчууд” уран зураг бэлэглэж, хөшөөг урлан бvтээсэн манай уран бvтээлчдэд Элчин сайдын талархал гардуулж өгчээ. БНКипр Улсад суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Андреас Кристоферидес гэргийн хамт хөшөөний нээлтийн ажиллагаанд оролцсон байна.