Теренс Донованы хуучин гэрэл зургийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Теренс Донованы хуучин гэрэл зургийн үзэсгэлэн

Софи Лорен, Диана гүнж, Синди Кроуфорд зэрэг алдартны хөргийг буулгасан домогт гэрэл зурагчин, шинээр сэтгэгч Донованы  гэрэл зургийн томоохон үзэсгэлэн Speed of Light нэртэйгээр Лондонд нээгджээ.

Диана гүнж, 1990

The Photographers' Galleryд Британийн домогт гэрэл зурагчны хуучин бүтээлүүдийн үзэсгэлэн ажиллаж байна. Теренс Донован өнгөрсөн зууны жараад оны гол гэрэл зурагчдын нэг байсан юм. Тэр үед Твиггигээс эхлээд Софи Лорен хүртэл бүх алдартан түүний дурангийн  бай болох хүсэлтэй байсан гэдэг.

Cофи Лорен, 1963

Эргэлзэх зүйлгүй? Донован өөрийн ажил хэргийн мастер байсан ба түүнд гэрэл сүүдэр, зохиомжийн асар гүн мэдрэмж байжээ. Донован загварын болон рекламын гэрэл зургуудыг анхлан секси болгосон мөн зураг авалтыг гудамжинд гаргасан мастер юм. Одоо бол энэ нь ердийнх шиг санагдаж магадгүй ч тухайн үедээ энэ нь тун шинэлэг байсан.

Синди Кроуфорд, 1988

Тайлбаргүй

Түүнийг гэрэл зургийн том мастер гэдгийг Vogue, GQ анхлан таньсан бөгөөд Диана гүнж, Синди Кроуфорд нар түүнд итгэн хөргөө татуулж байлаа. The Photographers' Gallery музейд нээгдсэн үзэсгэлэнд гэрэл зургаас гадна өмнө олны хүртээл болоогүй бүтээлүүд, мөн видео бичлэг, өдрийн тэмдэглэл зэрэг олон үзмэр тавигдсан байна.

Твигги, Теренс Донован, өөрийн хөрөг, 1996

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж