Пауэрлифтингийн Азийн аваргаас 6 медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Пауэрлифтингийн Азийн аваргаас 6 медаль хүртлээ

ОХУ-ын Челябинск хотод долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Open Asian Powerlifting Championship” боллоо.

Пауэрлифтингийн Ази тивийн аваргад Монголын тамирчид амжилт дүүрэн оролцон, зургаан тамирчин өрсөлдөж, бүгд медаль хүртжээ.

ОУХМ Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн -100 кгийн жинд түрүүлж, Ази тивийн хошой аварга, ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн -90 кгийн жинд, Спортын мастер Б.Гансүх насанд хүрэгчдийн -110 кгийн жинд, Олзвойгийн Гантөмөр насанд хүрэгчдийн ангилалд тус тус түрүүлж, Ази тивийн аварга боллоо.

Мөн Спортын дэд мастер М.Манлайбаатар насанд хүрэгчдийн -82,5 кгийн жинд мөнгөн медаль хүртэв. Харин ОУХМ Б.Цэгмэд ахмадын ангиллын -82,5 гийн жинд түрүүлж, Ази тивийн аваргаар шалгарчээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж