Испанийн Ла лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэ тойрогт Испанийн алдарт “Реал Мадрид” клуб “Эспаньол”-ын талбайд зочилж, 6:0-ээр бутниргэсэн билээ. Тэгвэл энэ тоглолтод “Реал”-ын супер од Роналдо 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн.
Мөн тэрбээр “Реал”-ын төлөө 203 тоглолтод оролцохдоо 230 гоол оруулж, домог Раулын амжилтыг эвдсэн юм. Ингэснээр тэрбээр “Реал”-ын бүх цаг үеийн мэргэн бууч болж чадлаа. Раул “Реал”-ын төлөө 550 тоглолтод оролцохдоо 228 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн буучийн алдрыг хүртээд байсан юм. Тэгвэл түүний “титэм”-ийг Роналдо ийн булаалаа.
Тэрбээр энэ улиралд формоо хадгалж, 30 гоол оруулж дөнгөвөл Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн хоёрдугаар байр руу орж ирэх ч боломж байгаа юм.
Н.Пунцагболд
ЭХ СУРВАЛЖ:www.mminfo.mn