Колумб улсад хөрсний нуралт болсноос 78 хүн амь үрэгдэж, олон зуун хүн орон гэрээ алдаад буй. Хөрсний нурангид орон гэртэйгээ дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилсээр байгаа ч амьд үлдэгдсдийн найдвар багассаар байна. Одоогийн байдлаар 50-80 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгааг албаныхан мэдээлжээ.
Гэхдээ 11 сартай хүүг нуранги дотроос эсэн мэнд аварч гаргасан нь олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байна. Жосеф Диаз гэгч бяцхан хүү унтаж байсан газраасаа хоёр км орчим газар үерийн устай урссан байжээ. Хүүг олоход шаварт нүүрээрээ доош харан хэвтэж байсан аж. Аврагчид хүүг олоход ухаангүй байсан ч амьсгалсаар байсан гэнэ. Хүү хүйтэнд даарч осгох шахсан байсан ч эмнэлгийн тусламж авч чадсан аж. Жосеф Диаз өчигдөр /V.21/ эмнэлгээс гарч, гэр бүлийнхэн нь түүнийг гамшгаас амьд үлдсэний баярыг тэмдэглэжээ.
Колумбад 1999 оны газар хөдлөлтөөс хойш ийм хэмжээний хөнөөлт байгалийн гамшиг болоогүй аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press