Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо(МПНХ)-ноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. “Чемпионс” клубээс ивээн тэтгэж буй тус тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар болж, тамирчид нийт 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Энэ жилийн улсын аваргад амжилттай оролцогчдоос ирэх долдугаар сард Хонконгт болох Азийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм.