Хүн дүрст робот юуны түрүүнд тун аюултай ажил тойрог замд хийхэд шаардагдана гэж «Робот техник» Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн Москвагийн салбарын удирдагч Андрей Носов «ОДХ» радиод мэдээлээд: «Хүний амь нас бол хамгийн чухал зүйл юм. Сансар аюул сорилт ихтэй. Ямар ч тохиолдол гарч болно. Робот дэлхийд байгаа хүний арга ажиллагааг дууриалган давтаж аюултай ажил хийж мэднэ. Тэр автомат дэглэмээр ч ажиллаж чадна. Энэ нь тийм их аюултай биш харьцангүй хямд арга ажиллагаа» гэв.
Тус робот сэтгэл зүй, энергийн зарцуулалтыг аль болохоор багасгаж, өөр робот маягийн системийн хийж чадахгүй ажил хийж байна. Сансрын нисэгчдийн сэтгэл санаанд тааруулахын тулд роботыг аль болох хүн дүрстэй болгохыг хичээсэн гэж Циолковскийн нэрэмжит Оросын сансар судлалын академийн академич Александр Железняков хэлээд: «Эдгээр робот тусламж авах хүний сэтгэл санаад зохистой байна. Сансрын нисэгч хүн дүрст техникийн төхөөрөгтэй ажиллавал сэтгэл санааны түвэг бэрхшээлийг мэдрэхгүй. Энэ нь сансрын станцын нөхцөлд хүмүүстэй харилцах харилцаа хязгаарлагдсаныг тодорхой хэмжээгээр нөхөх юм. Урьд механизмын арга ажиллагаанд л гойд анхаарал тавьж байсан. Иймээс хүн дүрст робот зохион бүтээсэн нь урагш ахих тодорхой алхам болсон» гэлээ.
ОУСС-ад хийх ажил бол цаашдаа өөр гариг руу хийх нислэгийн бэлтгэлийн үе билээ. 2014 оноос хойш ийм хүн дүрст роботыг Сар, Ангараг ба өөр гариг руу явуулна. Тэр тусмаа робот дүрс, авианаас гадна өөр мэдрэмжийн тодорхойлолтыг дэлхийд уламжлах юм. Тухайлбал хүн дүрст роботын гар гэгчэд үзүүлэх даралтын хэмжээг SAR-400 роботын тусгай хөтөлбөр тусгаж харуулна. Эдгээр мэдээ баримтыг тоот хэлбэртэй болгон операторчид дамжуулах юм. Америкийн анхны хүн дүрст роботыг ОУСС-д хүргэжээ. Гэвч тэр удирдах систем нь боловсронгүй биш учраас ажиллахгүй байна. Мөн Япон, Германи хоёр улсаас хүн дүрст роботуудаа тойрог замд гаргах гэж байна.