Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй

LiveЛ.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй

Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй
12 : 34
2025-4-22

Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татдаг болох ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. Гурван жилийн хугацаатай байгуулах энэхүү түр хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан гэсэн таван улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолно. Зөрөөд дээрх таван улс Монгол Улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох юм. 

Түр хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Уул уурхайн бүс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж зах зээлээ тэлнэ гээд Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан. Японтой асуудалтай байгаа дээр хариулт өгсөнгүй. Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нөхцлийг сайжруулах талаас ажилладаггүй юм уу. Ямар дүгнэлт гарав. Худалдааны тэнцэл яаж сайжрах боломжтой вэ. Байгуулсан юмаа янзлах ёстой. Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан жижиг улс орнууд байгаа. Тэдний туршлага дээр ямар анализ хийв. Евразийн өндөг 90 сая гээд яриад байна, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая ширхэгийн дутагдалтай гэсэн мэдээлэл авсан. Манайх мах нийлүүлнэ гэж яриад байгаа. Хорио цээрээс гадна тээвэр ложистикийн боломж нь хомс байна. 150 мянган тонн мах бол маш их. Ноолурын салбарынхан энэ зах зээлийг сонирхохгүй байна. Итали руу утас гаргаж байа, хивс гаргахад Турктэй өрсөлдөхөд хүнд гээд ярьж байна. Зах зээл болгон дээр гаргасан тодорхой судалгаанууд байна уу. Тэгж байж бодитой шийдвэр гаргах гээд байгаа. ОХУ хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг. Манай худалдаачдын  барааны бүтцэд өөрчлөлт оруулж мэдэхээр байна. Судалгаа хийсэн үү. Төлбөр тооцоог яаж хийх вэ?

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар юм билээ. Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакогийн консул гэдэг нөхөр юу хийж байдаг юм. Тоглоом биш шүү дээ. Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зардаг эс бол татан буулга гэдэг шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.

Европын холбоотой дипломат харилцаа хийгээд байдаг. Хэдэн дарга очихоор үйлчлэхээс өөр ажил байдаггүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй.

Эс бол Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэдэг үүрэг өгөх хэрэгтэй. Би бол ОХУ -д суугаа Элчин сайдад ийм үүрэг өгнө. Гэрээ хийсэн, ийм хэмжээний барааг энэ зах зээлд зарах ажлыг та хийнэ. Зарж чадахгүй бол ажлаа өг гэдэг асуудал ярина. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаад, эдийн засгийн өгөөжтэйд нь хүнээ суулгаад, эдийн засгийн өгөөжгүй,  харилцаанд орохгүй байгаа тэр хэсгийг татаж Монголд авч ирэх шаардлагатай.

Ирэх оны төсөв ярих үед гадаад харилцааны зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлага байгаа. Энэ асуудал бүх түвшинд яригдах байх.

Манайхан судалж судалж бидний чадах бараа энэ юм гээд 350 барааны жаргсаалт гаргасан юм билээ. Бидний чадах бараан дээр нөгөө айл мөн чадах бараагаа эрэмбэлж байгаа. Жишээлбэл, Беларусь улс сүү зарах, Казахстан улс тамхи, ОХУ түлш, тослох материал, зарахыг хүсэж байгаа. Аль аль нь танай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлье гэдэг хэлэлцээр.

Японы тухайд нэгдүгээрт, Монгол Улс дотроо Япон руу экспорт хийж байгаа компаниудыг тусад нь бойжуулах тэр системийг угсрахгүйгээр Японы зах зээл дээр өрсөлдөх хэцүү. Хоёрдугаарт тэр гэрээ хэлэлцээр рү дахиж нэвтрэх шаардлага байна. Гарал үүсэл гэдэг зүйл дээрээ тодорхой хөнгөлөлт авч байж, Японы зах зээл рүү  гадны хөрөнгө оруулагчийн туслалцаатайгаар, гадны үйлдвэрийн оролцоотойгоор Японы зах зээл рүү гарна. Японы талд энэ асуудлыг ил цагаан хэлж байгаа. Гол нь гадна талдаа улсынхаа төлөө энэ нөхдүүд ажилламаар байна.

Дипломат нэртэй зүгээр суугаад байдаг. Евразитай хийж байгаа хэлэлцээрийн ар дээр энэ таван улсад суугаа Элчин сайдын яамныхан Моноглын барааг сурталчлах ажил руу шууд орох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Монголоос экспортлох бүтээгдэхүүн таван улсын стандарт шаардлагыг хангаж чадах уу. Япон улс руу манай тал бүтээгдэхүүнээ экспортлох гээд дээж явуулдаг ч стандартын шаардлага хангадаггүйгээс чаддаггүй?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од

-Үндэсний танхим нь засгийг төлөөлөөд экспортын барааны бүх гарал үүслийн гэрчилгээ, экпертиз олгож байгаа.  Нийт 280 бараа таваар нь стандартын шаардлага бүрэн хангаж байгаа. Одоо экспортолж байгаа бараа нь 375 жагссаалтад багтаж орсон.  

Танхимаас Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт бэлдэхэд Оросын гаальтай проткол байгуулсан, нэгдсэн системд нь орох, стандартыг хангана.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Мах экспортлох дээр ямар ажил хийж байна вэ.  ОХУ маш том мах экспортлогч.  Манай талаас хэдэн жилийн өмнө Евразийн хэлэлцээртэй холбоотой судалгаа хийхэд ашиггүй гэдэг дүн гарч байсан. Одоо юу болж байна вэ, дахин судалсан зүйл бий юу. ОХУ руу хийх төлбөрийн асуудал хүндэрсээр байна. Төлбөрийг яаж шийдэх вэ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун:

-Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор эдгээр орнууд руу түр хэлэлцээрийн хүрээнд хорио цээрийн протколд тохирох асуудлыг нээлттэй тавьж өгсөн. Урьдчилсан байдлаар таван улстай Монгол Улсаас мах экспортлох асуудлыг Мал эмнэлгийн газар болон бусад байгууллагатай тохирсон.

ОХУ -тай Монгол малыг эрүүлжүүлэх зорилгоор  хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн гурав дахь  үе шатыг хэрэгжүүлье гээд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурлаар протколд тусгаад бэлтгэл ажил хангаад явж байгаа.

Малын гоц халдварт шүлхий өвчний вакциныг ОХУ-аас сүүлийн найман жилд тогтвортой худалдан авч, малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч байна. Вакцины худалдан авалтыг үргэлжлүүлэх, ОХУ-д боловсон хүчнийг сургах ажлыг хийгээд явж байна.

Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн газрын захирал н.Өлзийсайхан:

-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг 2015 оноос хойш ярьж байсан. 2020 оны тавдугаар сарын 21-нд Гадаад харилцааны сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалын дагуу айлынхаа талтай хамтраад судалгааг хийсэн. Дүгнэж амжаагүй байхад Орос, Украйны асуудал үүссэн.

2023 онд тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүхрэлбаатар хамтарсан судалгаанаас Монголын тал гарч байна гэдгээ мэдэгдсэнээр энэ асуудал дууссан. Энэний араас Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрийн хэлснээрр түр хэлэлцээр байгуулах асуудал үүссэн.

Төлбөр тооцооны асуудал дээр нэг хэсэг хүндрэл учирсан. Одоогийн байдлаар төлбөр тооцоо ОХУ -руу төлбөр асуудалгүй хийж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан АНУ-д болж байгаа Дэлхийн банк, ОУВС -гийн хаврын уулзалтад оролцох үеэрээ төлбөр тоцоог яаж цаашаа тогтвортой явуулах вэ гэдэг дээр АНУ- ын засаг захиргааны талтай ярьж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Энэ хэлэлцээр байгуулагдахад мах асуудалгүй гарч болно гэж ойлгож болох уу. Түлштэй холбоотой асуудал дээр нөхцөл өгөөч гэж олон улсын банк санхүүгийн байгууллагатай ярьж байсан бол одоо бусад асуудал дээр мөн нээж өгөөч гэж ярьж байна гэж ойлгож болох уу

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун:

-Одоо байгаа нөхцөл дээрдэнэ гэсэн үг. Хэлэлцээр байгуулснаар таван оронтой нөхцөл байдал дээрдэх боломж бүрдэж байгаа. Махны экспорт нэмэгдээд явах боломжтой.

Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн газрын захирал н.Өлзийсайхан:

-Төлбөр тооцооны асуудал дээр Европын холбоо болон АНУ болон бусад улс орны зүгээс тавьсан эдийн засгийн санкцын улмиаас ОХУ- руу хийх төлбөр тооцоо бол асуудалтай байсан. Айлын тал, бусад түншүүдтэйгээ ярьснаар шатахуун, эрчим хүч, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн болох хоол хүнс, эм, эмийн хэрэгсэл дээр төлбөр тооцоог саадгүй явуулж байгаа. Цаашид энэ чиглэл дээр төлбөр тооцоог сунгах шаардлага байгаа, бид ажиллаж байна.

Эцэст нь дээрх хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Уг хэлэлцээрийн төсөлд Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх, мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах эрх олгохоор тусгасан нь урт хугацаанд нэг улсаас хамааралтай болох, улмаар үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн гишүүд үзсэн тул төслийг дахин нарийвчлан судалж, язгуур эрх ашигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэж үзсэн юм. 

09 : 57
2025-4-22

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлоод байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл,

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ гурван асуудлаас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан нь дуусаад буй. Гэхдээ тус бүлэг энэхүү хэлэлцээрийг дэмжихгүй гэдэг нэгдсэн байр суурийг гаргасан.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс тус хэлэлцээрт заасан нөхцлүүдийг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой гэдэг чиглэлийг Засгийн газрын холбогдох сайд нарт өгсөн. Иймээс эл асуудал өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшилж мэдэхээр буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-22 202.70.38.50

тэгэх л хэрэгтэй төр Хятадад байгаа ямар хүн бнаа хятадуудад виз олгохоо хянадаг байх хэрэгтэй зарим нь ийм вм хийсэн гэж хааяа харгддаг яг юу хийж байгааг мэддэггүй иймд сар бүр тайлан тавьдаг сайт ажилуул

Avatar

Зураач 2025-04-22 94.1.57.204

Сайн нь ч байнаа. Их Британид дахь манай Элчин Сайд Б.Энхсүх болон дипломат ажилтнууд тун идэвхитэй ажиллаж байгаа нь хөндлөнгийн хүмүүс бидэнд ч илэрхий харагддаг. Монгол-Британы харилцаа энэ Сайдын үед эрс идэвхижиж байгаа. Ийм хүмүүсээ бас бусад тааруу ажиллаж байгаа хүмүүстэй нэг саванд хийж урмыг нь хугалж болохгүй л дээ. Шудрага дүгнэа хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.180.219.28

gadaadad suuh elchin saidiin albiig byaluu hyrteh geed togtson nershiltei bizdee.tegeed tamhi zarah tanidag hymyysee tatah gm ajil ih baidag baihdaa.

Avatar

Зочин 2025-04-22 202.126.91.214

Гадаадад байгаа Монголын ЭСЯ нууд бол зүгээр өдөр хоног өнгөрөөх амралтын газар байдаг.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.118.238

ХИХ АЖИЛГҮИ ХЭДЭН ИХ ЗАНТАИ ЛАЛРУУД БАИДАГ ШАРДЛАГҮИ ШАХАНЫ ЭЛЧИН КОНСУЛУУД ЭНЭ ТЭНД ОЛОН БИНА БАТЦЭЦЭГ АВГАИ ХАМТ ТАТАН БУЛГА

Avatar

Нэргүй 2025-04-22 172.58.166.1

Олон улсын худалдаа эдийн засгийн газрын захирал н.Өлзийсайхан нь өөрөө олон улсын худалдаа эдийн засгийн мэдлэггүй, мэргэжлийн бус хүн

Avatar

Нэргүй 2025-04-22 14.1.81.191

Улстөрөөс бүрмөсөн зайлуулахаар бараклах нөхдүүдээ түр аргацаахаар дипломат албанд шургуулан илгээдэг явдлыг одоо зогсоох цаг болсон. Энд тэнд элчингээр шахсан хэл ус баруун зүүнээ мэдэхгүй засаг төр улс төрд хэрэггүй болсон өвгөчүүд эмгэчүүд, цэрэг цагдаагийн дарга асан гаруудаа одоо буцаан татаж пенсенд нь гаргах хэрэгтэй. Мэргэжлийн мэргэшсэн дипломатуудаа ёс төртэй илгээж баймаар байна.

Avatar

Зочин 2025-04-22 172.56.35.144

элчин нэртэй голдуу огцорсон,тушаал буусан, хэл ,ажил муутай нөхдүүдийг…цомхтгох хэрэгтэй
Хаалгаа түгжээд оруулдаггүй, ямар ч ажил хийж дэмждэггүй Нью-Йоркын консул,төлөөлөгчийн НҮБ н газраас эхлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.121

Гадаад хэргийн яамныхан гэж ноль хэрнээ их зантай этгээдүүд байдаг. Элчин сайд нар нь хамгийн их ажлыг хийж, доод тушаалынхан амраад сууж байдаг.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.179.213

хэ хэ эргүүлэн татах маш их хүмүүс орон тоо байгаа харагдах даанч худлаа улам л хийдэггүйг нь Дэмжээд нэмээд л байгаа харагдах 126г эргүүлэх зг-г эргүүлэн татах цөөлөх шаардлагатай юм товчхондоо хийдэггүйг нь мундаг Дэмжсээр ирсэн цаашдаа ч Дэмжих дүр зурагтай жишээ нь хотыг улам жижиглэх зураг байна

Avatar

Нэргүй 2025-04-22 122.201.23.83

Энэ хэн бэ

Avatar

АНУ 40-өөд орн дахь ЭСЯ- аа хаах.эрс цомхтгож бна. Жишээ аваач 2025-04-22 202.9.40.57

Бээжин’ вашингтн.москва -д бгаагаас бусад ЭСЯ-дад Өдөр тутмын ажил яаралтай юм бхгүйдээ яг үнэндээ. Мнголын гад харилцаа унтаа бгаа ба гадаадад буй Мнглын 40 шахам Элч яамдын ажилтнуудад цаг бүү хэл өдөр. сараар яарч амжуулахюм бхгүй ээ. 40 ЭСя-дад суугаа орны хэлээ гоц мэдэж ажлын шаардлагыг биелүлэх чадвартанууд нэн цөөн дөө. Сарнгрл мэтийн хэлгүй’ дипломт мэргжлгүй энэ явах гэж буй авгай нарын $ авч өндөр өнгрөөх амрах газрууд болоод удаж бна даа. АНУ-аас суралцж энэ амрлтын газруудыг цөөл

Avatar

Нутгийн уугуул 2025-04-22 66.181.178.19

Эрх ямба эдэлдэг хирнээ ажил хийдэггүй тэр олон дипломат нэртэй нөхдүүдийг татаж авчирээчээ. Ер нь, нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилж байх хэрэгтэй. Тэхгүй бол хэлтэй хэлгүй "амьгүй" албатууд ганц хоёр дарга дурга нарын үзэмжээр, шахаанаар томилогдож явж байгаа шүү дээ. Батцэцэг сайд ажлаа муу хийж байгаа. Гадаадад буй Монголын ЭСЯ-ууд бол тэнд очдог хэдэн дарга нарыг үйлчилдэг газар болоод удаж байгаа.

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.114.76

SADAR SEKSEER80955877UILCHLEED DYRTAI SEXSEER

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.117.15

Солонгосын элчинг шахаж иргэдийнхээ төлөө ажиллаж чадахгүй бол буцаад дууд. Хэдэн мянгаар аа хил дээрээсээ буцаж байна

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: 2025-04-22 59.153.112.120

ГАНТӨМӨР ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ҮНЭНДЭЭ ОРОСТОЙ МАНАЙХ ХАРИЛЦАА МАШ ДООД ТҮВШИНД БАЙГАА. ОРОСТ МАНАЙ ЯМАР ЭЛЧИН БАЙДГИЙГ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ХАРИЛЦАА БАРАГ БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ. ӨЛЗИЙСАЙХАНЫ ЭНХТҮВШИН ЭЛЧИН ХИЙЖ БАЙГАА. МАН-ЫН ДАРГА БАЙСАН ХҮН ЭНЭ ЗЭРГИЙН АМРАЛТЫН ШАГНАЛ ХҮРТЭЛГҮЙ ЯАХАВ ГЭЭД Л ХҮМҮҮС ИНЭЭЛДЭХ ЮМ.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.121

Машины чинь түлш Оросынх биз дээ, юун харилцаа доод түвшинд байгаа гээд хуцаад байна вэ!

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.121

АН-ынхан өөрсдийнхөө намын гишүүдийг элчин сайдаар явуулах гээд л

Avatar

Нэргүй 2025-04-22 202.55.188.124

🇲🇳-ЫН БАРААГ ЯПОНЫ, ЕХ-НЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРДАГ БОЛГОХОД ЭЛЧИН САЙДЫГ СОДИХ НЬ ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ! ТЭРНИЙ ОРОНД ЯПОН БОЛОН ЕХ-НЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛБЭЛ ХАРИН ЭНЭ ХОЁР ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ГАРАХ БОЛОМЖТОЙ. МАШ ЭНГИЙН ЛОГИК !

Avatar

Нэргүй 2025-04-22 202.126.91.179

Манайх шиг үүрэг рольгүй оронд элчин сайпын яамдуудаа цомхотгож , хоосон зарпалаа багасгах хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.114.76

80955877

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.114.76

SEKSY AJIL XNE SEKSEER VANXANDI BOOWN LAW GOE XXNOOD

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.161.141

маш сайн. Гантөмөр сайд арай л амьдралтай асуудалд шинжлэх ухаанчаар хандаад байгаа даа

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж