Хойд хөрштэй байгуулах хэлэлцээрийг эсэргүүцэж АН-ын бүлэг завсарлага авав

Хуучирсан мэдээ: 2025.04.16-нд нийтлэгдсэн

Хойд хөрштэй байгуулах хэлэлцээрийг эсэргүүцэж АН-ын бүлэг завсарлага авав

Хойд хөрштэй байгуулах хэлэлцээрийг эсэргүүцэж АН-ын бүлэг завсарлага авав

УИХ- ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ.

Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм.

Засгийн газраас энэхүү хэлэлцээрийн төслийг өргөн мэдүүлсэн.  Хэлэлцээрийг  УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 онд 27.879 тонн, 2022 онд 38.492 тонн, 2023 онд 61.719 тонн, 2024 онд 69.984 тонн хүрч тогтмол өссөн.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хоёр улсын Засгийн газар хоорондын таван нүүр баримт бичиг боловч маш том салбарын асуудлыг 20 жилийн хугацаатай зохицуулах гэж байна.

Монгол Улс хоёр том хөршийн дунд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй амаргүй үед 20 жилийн хугацаатай гэрээ оруулж ирэх шаардлага байсан юм уу.

Монгол Улс бие дааж, бодлогоо тодорхойлж тэнцлээ хадгалдаг байх шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Хэт нэг тал руу орсон гэрээ орж ирж байна. Өрсөлдөөнгүй болгож, төрийн өмчит компанид монопол эрх олгосон төсөл. Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа маш чухал.

Гуравдагч орон руу гарах ганц гарц агаарын орон зай. Гэтэл энэ орон зайгаа гадаадын компанид хэт давуу эрх өгч, 20 жилээр гэрээ хийх гэж байгааг дэмжих боломжгүй” гэсэн юм.

Аж үйлдвэр эрдэс баялаг эрчим хүчний сайд Ц.Тувааны тайлбараар төрийн өмчит  “Эрчис Ойл” ХХК –ийн харьяанд компани байгуулна. Уг компанийн 60 хувийг Монголын тал, 40 хувийг Оросын тал эзэмших аж.

Мөн 20 жилийн хугацаатай манай талд түлш нийлүүлэхээр 2028 онд ашиглалтад орох Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарах тосыг авиа компанид нийлүүлэх боломжгүй болох тул Оросын талын 40 хувийн хөрөнгө оруулалтыг гэрээнд илүү тодорхой болгож өгөх шаардлагатай гэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гаргасан юм.

Дээрх байнгын хороод саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж