ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЛЭЭ

ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЛЭЭ

ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЛЭЭ
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадлыг сайжруулах зорилгоор аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 130,8 сая төгрөгийн санхүүжилтээр Мехатроник ХХК-тай байгуулсан гэрээгээр тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 15 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Үүнд:
– Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвд зөөврийн эхо аппарат
– Дэрэн сумын эрүүл мэндийн төвд 12 сувагтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
– Өндөршил сумын эрүүл мэндийн төвд биохимийн хагас автомат анализатор
– Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвд гематологийн анализатор аппарат
– Дэлгэрцогт, Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт, Дэлгэрхангай, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн хяналтын монитор
– Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн дефибрилятор
– Говь-Угтаал, Луус сумын эрүүл мэндийн төвд физик эмчилгээний ИСКРА-1 аппарат
– Дэлгэрхангай, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвд физик эмчилгээний УВЧ-30 аппарат
– Зоонозын өвчин судлалын төв гүн хөлдөөгч 70oC, центрфуг, усан банн, хатаах шүүгээ
– Нэгдсэн эмнэлэгт монитор бүхий хөдөлгөөнт суурьтай эмэгтэйчүүдийн HD видео кольпоскоп
– Эрүүл мэндийн газарт зөөврийн компьютер 2 ширхэг, архивын нягтруулах шүүгээ зэргийг тус тус хүлээлгэн өгөв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж