НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв

НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв

НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.13/болсон ч ирц тааруу байснаас төлөөлөгч Б.Эрдэнсүх бухимдав. Тэрбээр “Цаашид НИТХ яаж хуралдах вэ. НИТХ-аас 15 төлөөлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэднийг УИХ-ын сонгуулиар гаргачих гээд бусад нь бас дагаад далдагнаад явж байна. Иймэрхүү ирц муутай хуралдах юм бол НИТХ тарах уу яах вэ. Чухал асуудал ярьж байхад хариулт өгөх албан тушаалтнууд алга.  Иргэдээ хүндлээд хуралдаа ирж сууж болдоггүй юм уу.

Нийслэлийн Засаг даргын орлогч нар нь ажил хийнэ гэж ирчихээд хэдхэн сар болонгуутаа “УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ, баяртай” гээд явлаа. Юу ч болоод байгаа юм” гэж бухимдлаа илэрхийлэв.

Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсныхоо дараа  орлогчоороо П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг “авсан”. П.Сайнзоригийн хувьд Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. О.Номинчимэгийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдоод долоон сар л болж буй.  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа бол О.Номинчимэг орлогч МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтын 16-д эрэмбэлэгдсэн юм. О.Номинчимэг НИТХ-ын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд оролцсон бол П.Сайнзориг ирээгүй юм.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа олон төлөөлөгч ирсэнгүй. Тэд бүгд нийслэлийн тойрогт өрсөлдөж буй. Улаанбаатар хотод бороо сууж ороход л үер бууж, замтайгаа хүнтэйгээ урссан гашуун сургамж бий. Иймээс өнөөдрийн хуралдаанаар үерээс хамгаалах чиглэлээр нийслэл ямар ажлууд хийж байгаа, хөрөнгө мөнгө нь хүрэлцэж байгаа юу. Цаашид анхаарах асуудлууд юу вэ гэдгээс эхлээд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай, Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал асуудал хэлэлцсэн юм.

УИХ-ын 2024 оны сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байгаагаас зургаа нь дүүргийн Засаг даргын алба хашиж буй. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Н.Батсүмбэрэл, Н.Алтаншагай, Ө.Сумъяабаатар, Н.Баярмөнх, Н.Баярчимэг, Ж.Алдаржавхлан, Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид болох Х.Болормаа, М.Тулгат, Д.Бадарсан, Д.Энхтуяа, Т.Батцогт нар нэр дэвшсэн. Мөн Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг, төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар дэвшсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoriMoore 2024-06-13 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-13 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-13 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Ахмад настан 2024-06-13 103.212.118.44

Цаг үеэ олсон зөв сонголт.
Сайхан залуучууд.
Дүү нарт амжилт хүсье.
Эх орондоо ихийг бүтээгээрэй.

Avatar

bugd amarsan deerdee 2024-06-13 66.181.190.47

ugaasaa tarah n oilgomjtoi

Avatar

MichelleLee 2024-06-13 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-13 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-13 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-13 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-13 172.59.188.71

Номинчимэг хоорхон ш дээ

Avatar

Нэргүй 2024-06-13 202.131.249.11

miya2

Avatar

SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-13 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-13 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-13 103.212.162.68

ajlaas n hal

Avatar

TaraPerry 2024-06-13 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-13 66.181.176.179

Харвардын коммунистууд бүгд хүүкийн Данхын боовны үснүүд болсон шдээ удахгүй алаа маажаад боовоо саагаад суухыг харнаа

Avatar

Нэргүй 2024-06-13 202.55.188.90

г*** нууд

Avatar

Нэргүй 2024-06-13 202.9.41.2

УИХ-днэр дэвших нь хүний эрхийн асуудал юм.

Avatar

ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-13 203.91.115.251

хэрэв бүгд сонгогдвол НИТХ 30 төлөөлөгчтэй болно гэсэн үг үү?

Avatar

zo 2024-06-13 66.181.186.110

ene ch bas ankhaarmaar l sedev bna yadaj neg songuulin khugachaand hiisen ajlig ni uzej baimaar uym.ikh khurald devshikh shat bolgomoorgui bnaa namuudaa

Avatar

Сувд 2024-06-13 202.126.89.169

Ичихгүй үхэрүүд шүү Ардчилалын өлгий АНУ -д очиж сурчихаад Монголд коммунизм яриад явах АНУ багш нар нь нүүр хийх газаргүй болдог гэсэн МанЫ хулгайчууд бүгд цаанаа л нэг дэффэкттэй гарууд даа

Avatar

Нэргүй 2024-06-13 202.70.43.39

Угаасаа Харвардын коммунистууд бүтэхгүй унгаж бэлэг барих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж