Дэлхийн ёс зүйн өдөр

Дэлхийн ёс зүйн өдөр

Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлд уламжлал 2014 оноос эхэлсэн. Монгол Улсад 2022 онд анх удаа СЭЗИС “Академик ёс суртахуун” сэдвийн хүрээнд тэмдэглэжээ. Энэ жилийн хувьд цар хүрээгээ улам өргөжүүлэн “Мэргэжлийн ёс зүй”-н ач холбогдлыг бизнес эрхлэгчид, СЭЗИС-ийн болон бусад их, дээд сургуулийн оюутан, залууст таниулах зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
Олон нийтэд хандсан:

“Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдаан
“Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” панел хэлэлцүүлэг

СЭЗИС-ийн багш, оюутанд хандсан:

  •  “Ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг
  • “Академик ёс зүй” таниулах сургалт
  • “Эрүүл мэнд, зөв хооллолтыг дэмжих” аян, явган аялал
  • Бусад сонирхолтой тэмцээн, уралдаан.

Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, мэргэжлийн ёс зүйн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах, нийгмийн манлайллыг бий болгоход хамтран ажиллах байгууллагуудыг globalethicsday@ufe.edu.mn хаягаар хандан, бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Ёс суртахуунаараа манлайлъя

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж