490,451 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

490,451 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 108,375,489 төгрөгийн үнийн дүн бүхий 490,451 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +14.93%), "Талх чихэр" ХК (TCK +3.52%) болон "Монос хүнс" ХК (MFC +2.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -8.33%), "Силк нэт" ХК (GFG  -7.00%) болон "Төрийн Банк" ХК (SBM -6.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 57,290 ширхэг нэгж эрхийг 15,830,930 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 53 ширхэг бондыг 5,258,500 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.25 хувиар өсөн, 34868.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,485,037,034,761 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж