“Бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах” ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Гуравдах удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Эрүүл мэндийн яам, НЭМГ, Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах олон нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараа сорилоо. Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгарууллаа.
Үүнд:
- Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургуулийн “ҮҮЛЭН ЦАГААН” баг тэргүүн байр, “ЦАХИУР” баг дэд байр
- Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургуулийн “ЦАХИУР” баг гутгаар байр эзэлж, шилдгээр шалгаран цом, мөнгөн шагналын эзэд болов
- Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад дээр өндөр оноо авсан 3 шилдэг хүүхдийг шалгаруулсан. 109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” багийн гишүүн Г.Гантогтох 1-р байр, Б.Нурдана 2-р байр, “Цахиур” багийн гишүүн С.Аяжан 3-р байрт шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнасан байна.
Холбоотой мэдээ