675,952 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

675,952 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 187,304,756 төгрөгийн үнийн дүн бүхий 675,952 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель " ХК (MDZ +14.97%), "Хүрд" ХК (HRD +14.95%) болон "Булигаар" ХК (MBG +12.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төрийн банк" ХК (SBM -15%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -11.43%) болон "Монос Хүнс" ХК (MFC -6.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 29,591 ширхэг нэгж эрхийг 14,303,259 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.6 хувиар буурч, 33,694.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,430,345,422,886 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж