Олигарх Роман Абрамович Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн хоёрдугаар сар хүүхдүүддээ олон сая ам.долларын хөрөнгө шилжүүлсэн гэж Холбооны мөрдөх товчооны ажилтан Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүхэд өгсөн баримт бичигтээ тусгажээ. Оросын тэрбумтан хориг арга хэмжээнээс урьтан хүүхдүүдээ Кипр, Жерси, Британийн Виржиний арлуудад төвтэй бүрхүүлийн компаниудын сүлжээг хянадаг хоёр трестийн ашиг хүртэгч болгосон гэж тусгай агент Алан Фаулер бичжээ. АНУ-ын Нью-Йорк Пост сонинд анх мэдээлснээр, Оросын хориг арга хэмжээ авахаас өмнө нийтдээ 400 сая ам.долларын үнэтэй хоёр тансаг зэрэглэлийн онгоцыг Абрамович хүүхдүүдийнхээ нэр дээр хууль ёсны дагуу шилжүүлсэн байсан гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байна.
Шүүхээс түүний гадаад дахь эд хөрөнгийг хураах зөвшөөрөл Даваа гаригт олгов. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй олон жил хамтран ажиллаж байсан Абрамовичид Их Британи болон ЕХ гуравдугаар сард хориг тавьсан. Гэвч олигарх нь Байдены засаг захиргааны хориг арга хэмжээнээс зайлсхийсэн. Мөн Орос, Украины энхийн хэлэлцээнд тэрбумтан санаатайгаар оролцсон гэх мэдээлэл бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Insider