"DELICE PASTRY"-шинэ бүтээгдэхүүн үйлдвэрийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

"DELICE PASTRY"-шинэ бүтээгдэхүүн үйлдвэрийн нээлт боллоо

"DELICE PASTRY"-шинэ бүтээгдэхүүн үйлдвэрийн нээлт боллоо

Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг "Талх чихэр" ХК 2018 оноос хойш дэлхийд алдартай круассан буюу даврхаат төрлийн бүтээгдэхүүний шинэ брэндийг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж ажилласан. Энэ хүрээнд хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн техник технологи, бүтээгдэхүүний амт чанар, хүнсний аюулгүй байдал, боловсон хүчин гэсэн үндсэн хүчин зүйлд онцгойлон ач холбогдол өгсөн байна. Дөрвөн жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн судалгаа суурилуулалт, туршилт хийсний үр дүнд өнөөдөр "DELICE PASTRY" брендийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ.

 "DELICE PASTRY" үйлдвэр нь Герман, Оросын тусгайлан зориулсан түүхий эдээр үелсэн, олон давхарга бүхий төрөл бүрийн хэлбэр, хэмжээний шаржигнасан гадаргуутай давхраат юм. Мөн олон төрлийн шанзтай хөөмөл гэсэн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

"DELICE PASTRY" үйлдвэр нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Чанар Удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын стандарт болох ISO 22000:2018 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнд өдөр бүр шинжилгээ хийж, түүхий эд материал татан авахаас  эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

"ТАЛХ ЧИХЭР ХК"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БАЗАР-УУГАН:

-Манай компани гурил гурилан бүтээгдэхүүнийхээ салбарт манлайлагч болж ажиллахыг эрмэлздэг. Ийм том зорилготой хамт олон.  Зорилгынхоо хүрээнд 2004 оноос хойш инновацын бодлогын хүрээнд маш том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ содон амт чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэдээ байнга өргөн барьж ирсэн. Хамгийн сүүлд Франц багет гэх уламжлалт талхыг яг өөрсдийнх нь технологи тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэн хүргэсэн.

Туршлага дээрээ үндэслээд Франц европын өглөөний цай болон өдрийн хоолонд байнга хэрэглэдэг давхраат төрлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн тоног төхөөрөмж уламжлалт технологийг хослуулан 5-6 улсын тоног төхөөрөмж, технологич, мэргэжилтэн жор орцтойгоор өөрсдийн үйлдвэрт нутагшуулж хэрэглэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байна.

Круассан буюу давхраат төрлийн бүтээгдэхүүн нь нарийн  эмзэг, өндөр технологи орчин шаардагддаг бүтээгдэхүүн юм.

 

 

"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Д.ОДОНГЭРЭЛ:

-Манай компани 2022 онд тус бүртээ 8-10 тонны хүчин чадалтай хоёр урсгал шугамын ашиглалтад оруулж байна. Нэг шугам нь хөөмөл төрлийн жигнэмэл гурилан  бүтээгдэхүүн төрөл бүрийн шанзтайгаар, хоёр дох шугам нь давхраат төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Технологи дээрээ цаашдаа Франц, Герман улсын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хоёр шугам маань нийтдээ 26 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэрнээс давхраат бүтээгдэхүүн 16,  хөөмөл хавчуургатай бүтээгдэхүүн 10 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Эхний ээлжинд хэрэглэгчдэдээ дөрвөөс таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр төлөвлөөд үйлдвэрлэл маань эхэлж байна. Хөөмөл төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр худалдаалагдаж эхэлсэн.

 

 

 

 

ТАЛХ ЧИХЭР ХК-ИЙН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ- Б.БУРМАА:

-Бид 2018 оноос хойш Монголын зах зээл дээр давхраат бүтээгдэхүүний судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд гурилан бүтээгдэхүүний зах зээлд давхраат бүтээгдэхүүний зах зээл байгааг олж нээсэн. Ингээд 2019онд европын томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож тоног төхөөрөмжүүдээ сонгосон. Өнөөдрийн байдлаар 2H гурван автомат иж бүрэн шугамыг ашиглалтад оруулсан. Энэ шугам нь гурилаасаа авхуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэл хүний гар хүрдэггүй автомат шугам юм.

 

 

 

 

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ISABELLE:

 

-Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсондоо таатай байна. Бүтээгдэхүүний амт нь Францын амттантай маш төстэй байсан. үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Технологи нь маш шинэлэг гүйцэтгэлтэй угсралт болсон байна. "ТАЛХ ЧИХЭР"-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байна.

 

 

 

 

 

 

 Б.ЭНХСАНАА

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж