Сантатай гэрэлт автомашин хотод өнгө нэмлээ

Сантатай гэрэлт автомашин хотод өнгө нэмлээ

 Улаанбаатар хотын гудмаар өчигдөр явсан гэрэлт автомашин шинэ жилийн баярын уур амьсгалыг нийслэлийн иргэдэд мэдрүүлж, догдлол, баяр хөөр бэлэглэлээ. Зөвхөн гадны реклам дээр л хардаг байсан тус гэрэлт машин чухам хаанахын ямар учир утгатай машин байсан бэ?


Хүн бүрийн сошиал хуудсан дахь стори хэсэгт буусан тус автомашин “Талх Чихэр” компанийнх байжээ. Өвлийн улиралд дүнсийсэн хотын гудамжинд өнгө нэмж, гэрэл гэгээ бэлэглэсэн тэдний энэ ажил цаг үеэ олсон шинэлэг байж чаджээ. Харин энэ тухай бид “Талх Чихэр” ХК-ийн Маркетингийн албаны дарга Л.Баттөрөөс лавлаж асуулаа.

“Талх Чихэр” ХК-ийн Маркетингийн албаны дарга Л.Баттөр: “Талх Чихэр” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэдээ шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх зорилгоор 2 дахь жилдээ түгээлтийн автомашинаа гэрлээр чимэглэсэн. Мөн бид өвлийн улиралд тэр бүр зохион байгуулагдаад байдаггүй гадаа талбайн арга хэмжээг зохион байгуулж, шинэ жилийн баярын өмнө гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж олгохыг бид зорьсон юм. Энэ утгаараа “Сантатай шинэ жил” арга хэмжээг 12 сарын 30-нд 17:00 цагаас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Сантатай шинэ жил” нэрийн дор 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хувьд өвлийн аялал жуулчлал хангалттай хэмжээнд хөгжөөгүй ч онцлох томоохон баярууд энэ улиралд болдог. Харин эдгээр баярыг угтан хүн бүрийн сэтгэлд догдлол мэдрүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ бэлдсэн нь үнэхээр сайшаалтай. Тэд “Сантатай шинэ жил” арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн хамгийн сайхан баяр дээр өнгө, гэрэл гэгээ нэмсэн “Талх Чихэр”-ийн хамт олонд нийслэлчүүд баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-29 66.181.187.35

Ацных ньүйлдвэрлэгч бх юм дамчид дэлхий бхгүй үнээр бараагаа зарах гэж солиорох юмаа

Avatar

Зочин 2023-12-29 66.181.187.35

Манай дамчид нээрээ аргаа барах юм аа хог түүж ирээд дэлхийд бхгүй үнээр зарах гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж