"Apple" борлуулалтаараа тэргүүлж "Samsung" ард үлдлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

"Apple" борлуулалтаараа тэргүүлж "Samsung" ард үлдлээ

"Apple" борлуулалтаараа тэргүүлж "Samsung" ард үлдлээ

Дэлхий даяар микрочипийн хомсдолоос үл хамааран "Apple" компанийн борлуулалт шинэ оны өдрүүдээр дээд хэмжээндээ хүрсэн. "Apple"  компанийн ухаалаг гар утасны борлуулалт өнгөрсөн оны аравдугаар сараас 11 хувиар өсч, 123.9 тэрбум долларын ашиг олсноороо таамаглалыг давлаа. Үүгээрээ "Samsung" компанийн нийт ашиг болон хувьцааг хол давжээ.

Жилийн эцсийн тайланд микрочипийн хомсдол, цар тахлын нөхцөл байдлаас үл шалтгаалан "Apple" компани борлуулалтаа 100 хувь гүйцэтгэсэн байна. Үүгээрээ тус компанийн хувьцаа 4 хувиар өсжээ.  Хэрэглэгчдийн ихэвчлэн онлайнаар худалдан авалт хийжээ. Өнгөрсөн нэгдүгээр  сарын эхээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3 тэрбум долларын үнэд хүрсэн ч зах зээлийн тогтворгүй байдлаас үүдэн хувьцаа нь унасан юм.

Эх сурвалж: BBC 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж