"Samsung Electronics" компани өнөөдөр цоо шинэ "Galaxy S25" цувралаа танилцууллаа. Энэхүү цуврал нь "Galaxy S25", "Galaxy S25 Plus" болон "Galaxy S25 Ultra" гэсэн гурван загвартай. "Unpacked" нэртэй уг арга хэмжээ Калифорниа мужийн Сан Хосе хотын "SAP" төвд боллоо.
Шинэ цувралаараа хиймэл оюун ухааныг үйлдлийн системтэй нэгтгэхэд гол анхаарлаа хандуулсныг компанийн Гар утасны бизнесийн хэлтсийн дарга Ро Тэ Мун онцолжээ.
Тодруулбал, "Galaxy S25" цуврал нь "Snapdragon 8 Elite Mobile Platform"-оор ажилладаг. Энэхүү платформыг "Samsung Electronics" компани "Qualcomm Inc."-тай хамтран боловсруулжээ. Энэ нь "Galaxy S" цувралууд дундаас хамгийн хүчирхэг процессорт тооцогдох аж.
Өмнөх үеийн утаснуудтай харьцуулахад дэлгэцийн зургийн масштабын чанар, эрчим хүчний хэмнэлтийн гүйцэтгэлийг 40 хүртэл хувиар сайжруулсан байна. "Galaxy S25" цуврал нь "Samsung"-ийн хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийн интерфэйс болох "One UI 7" дээр ажилладаг. Энэ нь олон програм ашиглах хэрэгцээг багасгаж, програмууд хоорондын харилцан үйлчлэлийг идэвхжүүлдэг. Мөн хэрэглэгчид тодорхой зургийн байршлыг тогтоох, дэлгэцийн фонтын хэмжээг тохируулах эсвэл аман командын тусламжтайгаар бусад ажлыг гүйцэтгэх боломжтой болж байна. Цаашилбал, 20 хэлийг дэмждэг шууд орчуулгын функцтэй.
Харин камерын хүчин чадлын тухайд 50 сая пикселийн хэт өргөн камертай. Гэтэл өмнөх загвар нь ердөө 12 сая пикселийн камертэй байв. Хиймэл оюун ухаанаар ажилладаг "ProVisual" програм нь янз бүрийн гэрэлтүүлгийн нөхцөлд өндөр нарийвчлалтай зураг авах боломжийг олгодог.
Мөн аудио баллуур гэх функцтэй. Энэ нь хүсээгүй дуу чимээгээ бичлэгнээс арилгах, хүрээлэн буй орчны дуу чимээг хянах боломж олгодог функц юм.
Шинэ "Galaxy S25" цуврал ирэх сарын 7-нд дэлхий даяар албан ёсоор худалдаанд гарна. Өмнөд Солонгост урьдчилсан захиалга энэ сарын 24-өөс хоёрдугаар сарын 2-ны хооронд явагдана.
Нэргүй 2025-01-23 66.181.161.13
odoo ene utas mutas toodog Hun baidag yumuu. neeh sonin bish blood udajbbaina shuudee. shine zagvar l gene uridiinhaasaa yalgaa baihgui une n l nemegddeg baih. orkuud l shine utas abchihaad gangam baina gej uuriiguu huurdag baih
Нэргүй 2025-01-23 118.235.11.154
ashiglaj chadahgve hund bol shine zagvar hereggvee
Нэргүй 2025-01-23 139.5.217.41
Мань бол айфоны үнэнч фээн. Андройд шинэ утас танилцуулах болгонд гичнээн их баярладаг гээч. Андройдын зэрлэг гоё утас гарангуут алимны үнэ хямдардаг юм. Хоёулаа үхэн хатан өрсөлдөж, хямд, сайн утас гаргах нь манууст л ашигтай. Ялангуяа дан секонд утас барьдаг маньд бол бүүр ч ашигтай хаха
Нэргүй 2025-01-23 202.55.188.119
мань бол айфон барихаар бөөлжис цутгаад байдаг юмаа хамаг юм нь хаалттай.Яахав зүгээр утас л барих хүнд бишээ бас их үнэтэй юм барих тэрнээсээ кайф авдаг хүнд зүгээр байх өө. Янз бүрийн программ илүү дутуу юм үнэгүй суулгадаг бараг компьютер шиг ашигладаг мань андройд барьдаг юмаа