ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс өнөөдөр /2024.12.24/ цаг үеийн тодруулга авлаа.
Тэрбээр "Энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, "Эрдэнэс Тавантолгой" ХК гүйцэтгэлээсээ хувьцаа эзэмшигчдэдээ тодорхой хэмжээний мөнгө олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх тогтоол гаргасан. Энэ дагуу тус компанийн төлөөлөл, Аудитын хороо болон ТУЗ хуралдаж, 2024 оны санхүүгийн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээ үндэслэн хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаа нь 126 төгрөгтэй тэнцэх урьдчилгаа олгох тогтоол гаргасан юм. Шууд ногдол ашиг хуваарилсан гэж ойлгож болохгүй. Ногдол ашиг хуваарилах үйл явц Компанийн тухай хуулийн дагуу санхүүгийн жил дууссанаас хойш ТУЗ шийдвэрлэдэг учиртай.
Хуримтлагдаж байгаа ашгаас урьдчилгаа байдлаар хэдэн төгрөг олгох шийдвэр гаргасан юм. Санжүүгийн жил дуусч, тайлан гараад ирэхээр холбогдох бичилтийг нь хийж, ногдол ашгаасаа нэгж хувьцааны 126 төгрөгөө суутгана.
Тус хувьцаат компанийн үйл ажиллагааг хуулиар маш тодорхой журамласан байдаг. Энэ компанийн нийт хувьцааны 73.5 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа. Төрийн өмч давамгайлсан хувьцаат компани гэсэн үг. Компанийн шийдвэр холбогдох хуульд нийцэж гарсан дүрэм журмын хүрээнд явдаг гэдгийг онцолж хэлье. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг бус урьдчилгаа мөнгийг ард иргэдэд олгосон. Олгосон урьдчилгаагаа хуулийн дагуу ногдол ашгаасаа суутгаад явна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаар 4.3 их наядын цэвэр ашигтай ажилласан. Оны төгсгөлд энэ тоо нэмэгдэж гарна. Засгийн газрын тогтоолын дагуу 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх иргэд 26.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа" гэв.
3,569.17






















































Холбоотой мэдээ