"Huawei"-ийн шинэ бүтээл "Apple", "Google"-ийг цочрооно

"Huawei"-ийн шинэ бүтээл "Apple", "Google"-ийг цочрооно

"Huawei"-ийн шинэ бүтээл "Apple", "Google"-ийг цочрооно

Хятадын тэргүүлэгч технологийн компани болох "Huawei"-ийн бүтээсэн цоо шинэ үйлдлийн системтэй ухаалаг гар утас нь "Google"-ийн "Android" болон "Apple"-ийн "iOS" үйлдлийн системтэй өрсөлдөхүйц аж. Энэ өрсөлдөөнөөс гадна АНУ-ын зүгээс тавьж болзошгүй хоригоос сэргийлж өөрсдийн гэсэн дэвшилтэт технологи, функц бүхий гар утсыг үйлдвэрлэжээ.

"Mate 70" гэх энэхүү шинэ ухаалаг гар утасны үнэ 5,499 юань буюу 760 ам.доллараас эхэлж байгаа бөгөөд "Harmony Next" гэх үйлдлийн системтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, цаашдаа "Huawei"-ийн гар утаснууд "Android" үйлдлийн систем болон үүнд зориулан бүтээсэн аппликейшнуудыг дэмжихгүй. "Huawei"-ийн зүгээс энэхүү үйлдлийн системийг 100 хувь өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүтээсэн гэдгээрээ ихэд олзуурхаж байна.

"Huawei"-ийн хэрэглэгчийн бизнесийн үйл ажиллагаа хариуцлага захирал Ричард Ю ярихдаа "Энэ гар утас бол бидний ‘Mate’ цувралын хамгийн хүчирхэг нь. Бидний бүтээлийг үргэлж хуулбарладаг ч хэзээ ч давж гарч байгаагүй" гэжээ.

Ирэх жилээс эхлэн "Huawei"-ийн шинэ гар утас, таблет төхөөрөмжүүд бүгд дээрх шинэ үйлдлийн систем дээр ажиллана гэлээ. "Mate 70" гар утсыг "Mate 60" цуврал дээр түшиглэн бүтээсэн бөгөөд "Mate 60" цуврал нь өнгөрсөн жил технологийн ертөнцөд шуугиан тарьж, мэргэжилтнүүдийг "ангайлгасан" билээ. Учир нь АНУ-ын зүгээс Хятадыг хагас дамжуулагчийн хомсдолд оруулах гэж, дэвшилтэт технологиор хязгаарлах гэж хичээсэн ч үр дүнд хүрч чадаагүй юм. Харин ч "Huawei" өөрсдийн хүчирхэг гар утсыг танилцуулсан түүхтэй.

Гэхдээ "Huawei"-г тун эрсдэлтэй алхам хийлээ гэж судлаач Лукас Цзонь үзэж байна. Түүний хэлснээр "Android" экосистемээс шилжиж байгаа нь өөрсдийн үнэнч хэрэглэгчид болон бусад платформын хэрэглэгчдийг татаж чадах уу гэдэг сорилтын өмнө аваачиж байгаа аж. Үүнийгээ ч тус компани эртнээс төлөвлөж, өнгөрсөн онд худалдаанд гарсан "Mate 60 Pro" гар утаснаасаа эхлэн бэлтгэл ажлаа хангажээ.

"Canalys"-ийн судалгаагаар Хятадын 600 ам.доллараас дээш үнэтэй ухаалаг гар утасны зах зээл дээр "Huawei"-ийн эзлэх байр суурь 11 хувиас 33 хувь хүртэл өсч, Apple-ийн хувь 72 байснаас 52 хүртэл буурчээ.

Цагтаа дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч гэгдэж байсан "Huawei" компани 2019 оноос хойш АНУ-ын хязгаарлалттай нүүр тулж буй. Нэг хэсэг "Honor" гэх хямд брэндийн гар утсыг худалдаанд гаргаж, шүүмжлэлд өртсөн тэд одоо бол АНУ, Хятадын технологийн өрсөлдөөний гол тоглогч.

Угтаа "Huawei" 2019 онд "Android" суурьтай аппликейшнүүдийг дэмждэг "Harmony" үйлдлийн системийнхээ анхны загварыг гаргасан ч АНУ-ын худалдааны хоригт орсноор АНУ-ын технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, бүтээлийг тусгай зөвшөөрөлгүйгээр тус үйлдлийн системд нийлүүлэх боломжгүй болсон. Ингэснээр "Harmony" төсөл зогсонги байдалд орж, "Google"-ийн "Android" үйлдлийн системийг ашиглахаас өөр сонголт үлдээгүй.

Харин одоо тэд барууны стандартад нийцсэн, 100 хувь дотооддоо хөгжүүлсэн үйлдлийн системээ зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар тус компанийн захирал асан Эрик Шу ярихдаа "Мянга мянган аппликейшныг бид ‘Android’ экосистемээс өөрсдийн ‘HarmonyOS’ рүү нүүлгэх болно. Бидний ‘HarmonyOS’ нь ‘Google’-ийн ‘Android’ болон ‘Apple’-ийн ‘iOS’ дараа орох дэлхийн гурав дахь том мобайл үйлдлийн систем байх болно" гэж байлаа.

100 мянга гаруй аппликейшн "HarmonyOS" рүү шилжих бэлтгэл ажлаа хангаж, хөгжүүлэлтээ хийж байна.

Эрик Шу үргэлжлүүлэн "Хэрэв үүнийг хэн ч хэрэглэхгүй бол ямар ч дэвшилтэт үйлдлийн систем байсан үнэ цэнгүй байх болно" гэв.

"Counterpoint Research"-ийн ахлах аналист Цзань Мэнмэний хэлснээр "Mate 70" цуврал нь худалдаанд гарснаасаа хойш 10 сая хувь зарагдах тооцоо гарчээ. Мөн тэрбээр "Huawei хөгжүүлэгчдийн хүрээллээ томсгож, өрсөлдөхүйц экосистем бий болгоход их хугацаа орно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ssss 2024-11-29 59.153.112.133

messenger boldoggu l bolohoos unegeer chanartai utas

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.93.141

Өөрсдийн нөөц бололцоогоор гэчжээ бас технологийн дайнд нэгдсэн улсыг барах уу харна аа

Avatar

Зочин 2024-11-29 202.126.90.254

Өрсөлдөнө гэж байнаа барах марах юм яриагүй бнаа балай минь ккк

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.93.195

HARMONYG HEN CH HEREGLEHGUI HYTADUUD L HEREGLEH BH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж