Хятад шатахууныг эсэргүүцээд байгаа нь хэний эрх ашиг вэ!

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Хятад шатахууныг эсэргүүцээд байгаа нь хэний эрх ашиг вэ!

Хятад шатахууныг эсэргүүцээд байгаа нь хэний эрх ашиг вэ!

Саяхан даа, ШӨХТГ-аас шатахуунаас ус илэрсэн тухай мэдээлэл цацагдаж, үүнд итгэсэн зарим нь уурлаж, зарим нь элгээ хөштөл шоолсон. Манай дарга нарын физик, химидээ тааруухан байсны л илрэл. Хятад шаахайнаас тэмбүү халдварладаг, цагаан будааг гялгар уутаар хийдэг гэж итгэдэг, мөнгөтэй болохын тулд мод, могой шейрлэдэг хүмүүс аргагүй байх.

Иргэдийн шүүмжлэлээс ичсэн үү, ШӨХТГ-аас удалгүй тайлбар хийж, "Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч, тодорхой урвал явагдаж, ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий. Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг" хэмээн иргэд рүүгээ бурууг чихээд өнгөрсөн.

Ингээд сүүлдээ "буруутан" хайж явсаар эцэст нь Хятадаас орж ирдэг шатахуун чанарын шаардлага хангахгүй байна гэж шүүмжлээд эхэлж. Ард нь өнөөх л ашиг сонирхол байгаа л даа. Үнэндээ Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг агаад үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Өөрөөр хэлбэл, шатахууны хувьд ОХУ-ын "Роснефть", “Нефть Хим Сервис”-ээс шууд хамааралтай гэсэн үг.

Гэтэл зах зээлийн дөнгөж 5-10 хувийг эзлэж байгааг Хятад шатахууныг эсэргүүцээд эхэлсний ард Оросоос шатахуун импортлогчдын болон Оросын нийлүүлэгчид байх магадлал өндөр байна. Шатахууны хувьд Москва цоргоо хаахад л Монгол Улс "явгарна". Тиймээс Монгол Улс нийлүүлэгчдийнхээ болон импортлогчдын тоог нэмж байж нэг улсын хараатаас чөлөөлөгдөнө.

Өнгөрсөн оны есдүгээр сард ургац хураалтын ажил, хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд оросууд шатахууны нийлүүлэлтээ зогсоож, монголчууд хэрхэн "гал алдсан" билээ дээ. Тэгэхээр Хятадаас авах шатахууныхаа хэмжээг улам нэмэх ёстой юм.

Үнэндээ "Петрочайна"-гаас  нийлүүлж буй  АИ92 бензин нь "Ростнефть" ХХК-ийн АИ92 бензинийг бодвол евро 5 стандартыг хангасан сайн шатахуун гэхэд буруудахгүй. Учир нь, "Петрочайна" ХХК-аас нийлүүлж буй АИ92 бензин нь хүхэр багатай. Мөн А6 ангиллын олефин, бензол, үнэрт нүүрс ус төрөгч, манган, метанол эдгээр үзүүлэлтээр бусад бензинүүдтэй харьцуулахад маш бага. Байгаль орчинд хор нөлөө үзүүлэх нь бага байна. Чанарын шаардлагын хувьд бүх үзүүлэлтүүд нь хоорондоо адилхан гээд давуу тал бий. Үнэхээр л хятад шатахуун муу байсан юм бол Хятадад юу болох вэ, төсөөлөөд үзэхэд амархан.  Тэгээд ч Хятад бараа муу гэсэн ойлголтоосоо монголчууд салах цаг болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж