Саяхан даа, ШӨХТГ-аас шатахуунаас ус илэрсэн тухай мэдээлэл цацагдаж, үүнд итгэсэн зарим нь уурлаж, зарим нь элгээ хөштөл шоолсон. Манай дарга нарын физик, химидээ тааруухан байсны л илрэл. Хятад шаахайнаас тэмбүү халдварладаг, цагаан будааг гялгар уутаар хийдэг гэж итгэдэг, мөнгөтэй болохын тулд мод, могой шейрлэдэг хүмүүс аргагүй байх.
Иргэдийн шүүмжлэлээс ичсэн үү, ШӨХТГ-аас удалгүй тайлбар хийж, "Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч, тодорхой урвал явагдаж, ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий. Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг" хэмээн иргэд рүүгээ бурууг чихээд өнгөрсөн.
Ингээд сүүлдээ "буруутан" хайж явсаар эцэст нь Хятадаас орж ирдэг шатахуун чанарын шаардлага хангахгүй байна гэж шүүмжлээд эхэлж. Ард нь өнөөх л ашиг сонирхол байгаа л даа. Үнэндээ Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг агаад үүний 95 хувийг ОХУ-аас, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог байна. Өөрөөр хэлбэл, шатахууны хувьд ОХУ-ын "Роснефть", “Нефть Хим Сервис”-ээс шууд хамааралтай гэсэн үг.
Гэтэл зах зээлийн дөнгөж 5-10 хувийг эзлэж байгааг Хятад шатахууныг эсэргүүцээд эхэлсний ард Оросоос шатахуун импортлогчдын болон Оросын нийлүүлэгчид байх магадлал өндөр байна. Шатахууны хувьд Москва цоргоо хаахад л Монгол Улс "явгарна". Тиймээс Монгол Улс нийлүүлэгчдийнхээ болон импортлогчдын тоог нэмж байж нэг улсын хараатаас чөлөөлөгдөнө.
Өнгөрсөн оны есдүгээр сард ургац хураалтын ажил, хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд оросууд шатахууны нийлүүлэлтээ зогсоож, монголчууд хэрхэн "гал алдсан" билээ дээ. Тэгэхээр Хятадаас авах шатахууныхаа хэмжээг улам нэмэх ёстой юм.
Үнэндээ "Петрочайна"-гаас нийлүүлж буй АИ92 бензин нь "Ростнефть" ХХК-ийн АИ92 бензинийг бодвол евро 5 стандартыг хангасан сайн шатахуун гэхэд буруудахгүй. Учир нь, "Петрочайна" ХХК-аас нийлүүлж буй АИ92 бензин нь хүхэр багатай. Мөн А6 ангиллын олефин, бензол, үнэрт нүүрс ус төрөгч, манган, метанол эдгээр үзүүлэлтээр бусад бензинүүдтэй харьцуулахад маш бага. Байгаль орчинд хор нөлөө үзүүлэх нь бага байна. Чанарын шаардлагын хувьд бүх үзүүлэлтүүд нь хоорондоо адилхан гээд давуу тал бий. Үнэхээр л хятад шатахуун муу байсан юм бол Хятадад юу болох вэ, төсөөлөөд үзэхэд амархан. Тэгээд ч Хятад бараа муу гэсэн ойлголтоосоо монголчууд салах цаг болжээ.
Б.БАТ
зочин 2022-01-14 59.153.86.70
хятад орос хоёр хэт их гүрэн тэдний аль нь ч монголыг залгих бодлого үеийн үед явуулж ирсэн .хоёул монголыг хүчтэй хөгжилтэй байхыг хүсэхгүй . иймд бид бүгд залхуу хойрго бэлэнчилдэг зангаа орхиж өөрсдөө ядахдаа хийж байсан бүтээгдхүүнээ сэргээн хийж эхлэх хэрэгтэй . оросын бидэнд хийж өгсөн тус их ч бас гай их …хятад манжийг юу ч хийдэггүй зүгээр сууж тансаг амьдархад дасгаж байгаад уусгасан .
зочин 2022-01-14 59.153.86.70
оросын түлхээсээр үеийн үед хятадыг дайсан гэж адлах нь хөршийн харилцаан дахь таатай бус үйлдэл .хоёр түүнээс олон нийлүүлэгчээс шатахуун авч байх нь монгол улсад ашигтай бие даасан бодлого бусдын гарт орохгүй байх хамгаалалт.орос биднийг усан цахилгаан станцтай болж эрчим хүчний хомсдлоо нөхөхөд яаж саад болж дээрэнгүй хандаж байгааг юу гэж ойлгох вэ
зочин 2022-01-14 64.119.24.38
Дэлхий дахины бух брендийн автомашин хятад уйлдвэрлэж тэнд явж байгаа. Тэдгээр машинд хятад бензин хэрэглэдэг.Тэр бензин нь Эрээний хил даваад монгол ороод ирэхээрээ агаар таарахгуй чанар нь мууддаг юм биздээ. Энэ бол донгож хэлд орж байгаа хуухэд ч ойлгох асуудал.
Зочин 2022-01-14 213.87.132.78
))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-14 59.153.114.147
Битгий улс төржии хуцаад байл даа. Үнэр танар, машины доголоос эхлээд новшийн байгаа шүү дээ. Машингүй дурак юм уу.
Зочин зз 2022-01-14 66.181.161.83
Дундын ченжгүй амьдарч үзэх юмсан.Оросуудтай тохироод шууд хэрэглэгч болох л үлдлээ. 30 жил ТАЛИЙГААЧ Ш. ОТГОНБИЛЭГ, ОЮУНГЭРЭЛ, МТ ГАНЗОРИГ, БАТХҮҮ НАРЫГ ТЭЖЭЭЛЭЭ ШУЛУУЛЛАА. РОСНЕФТЬ ОРУУЛААД ИРСЭН НЬ ДЭЭР УРД ЗҮГИЙН УЛАМ ХАРААТ БОЛНО. ЗАХЫН МУУ ЭРЭЭНИЙ ДАРГАД УЛСААРАЙ,
ЕӨК, ОЮУКА БҮГД ДАРАМТЛУУЛСАНДАА ХАШИРДАГГҮЙ ХАР МАЛНУУД
Замчхог 2022-01-14 202.9.46.105
Хог хятадын я*****с батаа чам шиг данжаад хуцалгvй Монголоос вирустэйгээ далд ор петро чайна Монголын байгалийг там болголоо одоо Монголоос зайлуулвал таарна хог вирус хятад Монголоор дvvрлээ.
Зочин 2022-01-14 202.9.40.110
Манайхан чинь Дархан-Улаанбаатарын засмал замыг хятадуудаар тавиулах гэж байна гээд жагсаж цуглаад саад хийсээр байгаад тавиулаагүй. За тэгээд 2020 онд ковид гараад дашин шог болсон. Бүтээн байгуулалт хийхэд улс төржих хэрэггүй л юм. Өвөрмонголчуудаас суралцаж говь тал нутгаа ойжуулмаар байна
Зочин 2022-01-14 103.26.193.59
Харин хятадаас бүх юмаараа хараат болгох нь хэний ашиг сонирхол вээ? бичээч гуай
ард 2022-01-14 202.9.46.70
х***а бараа муушдэээ малуудааа
tegeed gantshan hyatadtai hudaldaa hiij 100 hubi ediin zasagiin haraat vei mongu uls boloh uu bataa... 2022-01-14 202.131.225.197
odoo tegeed binzen neft shatahuunaa hvrtel hujaagaas abch 100 hubi hyatadtai hudaldaa hiij vei mongu uls bolh uu.. neg ulsaas 100 hubi haraat bolgoh bodolgiig surtalchiad bgaa ene bat geh nohor bol jinhene mongol hvn yabch bishee. mongol ulsd ooriin toriin bodolgo ni ali boloh olon orontoi hudaldaa hiij gadaad hariltsaagaa orgojuulij neg ulsaas haraat bailgahiin esereg bodolgo ybuulah estoi ch dee..
Зочин 2022-01-14 202.126.89.214
Иргэн би өөрийн болон машиныхаа эрх ашигаас өөр Хэний ч эрх ашгийг хамгаалахгүй. Хятад бензин муу гэдэг олон жолоочийн туршлагаар нотлогдсон зүйл. Ер нь орос бараа чанартай гэдгийг захын наймаачин, иргэд мэднэ. Үүнийг зурагтын реклам нотолно. Энд улс төржиж сүржигнэх хэрэггүй сагсуунуудаа.
Зочин 2022-01-14 192.82.72.106
Хятад бензиний 90 оросын 92- той дүйдэг юм даа
зочин 2022-01-14 192.82.65.56
Хятад муу Орос сайн гэдэг бол орчин үед эсрэгээрээ Оросод хээл хахууль газар авсан тул мэргэжлийн хяналт гэж байхаа больсон үхэрээ
Зочин 2022-01-14 202.126.88.235
Улсаараа шатахууны мэргэжилтэн болчихдог солиотой ард түмэн шүү. Их идээд байгаа чинь бензинээс биш, түгжирч зогссоноос болж байгаа шүү дээ. Бас Япондоо гологдсонуучин муу машин чинь өвөл хүйтрэхээр хамаг эвдрэл гэмтэл нь илэрдэг. Яндангаар ус гардаг чинь хэвийн үзэгдэл. Нүүрстөрөгч, устөрөгч хоёроос бүтсэн бензин шатахаараа буюу хүчилтөрөгчтэй урвалд орохоороо нүүрсхүчлийн хий, усны уур хоёр үүсдэг. Өвөл хүйтэн болохоор усны уур яндан дотроо цан цохиод ус гоожих нь нэмэгдэнэ. Зун ч ус гоождог.
Зочин 2022-01-14 103.229.123.250
Сая ерөнхийлөгч путинтэй уулзсан
Ах нь колонкуудаа Монголд оруулах санаагаа хэлсэн. Тэгээд л дүү нар нь хүслийг нь биелүүлэхээр зүтгэж бгаа
Зочин 2022-01-14 103.26.193.77
Хятадыг муулах үзэгдэл Оросын явуулга!! Оросын хөлсний этгээдүүд хятадын эсрэг ухуулга ятгалга байнга явуулж байдаг!! 70 жил оросын үзэл сурталд уураг тархиа борлотол чануулсан хэдэн үеийн монголчууд одоо ч тэр оросын боолын сэтгэлгээ нь хэвээр!!!
nogoo hurliiziin vnen nvvr tsrai shuu. 2022-01-14 202.131.225.197
za buraad hujaa binzen muu ch dee. zahiin hvn helenee. bvgd batlagdsan zvils shuu..hyatadiig muulaahaar orood irdeg hujaa hurliiz ch dee. orosiig gazar dor ortol helenee. hujaagaa bol magtaad l. vnen hujaa sanaatai n**** shuu.
Зочин 2022-01-14 202.21.108.39
Хятад Оросоос бензин, түүхий нефть авдаг. Тэгвэл бүтээгдхүүнийг үйлдвэрлэгчээс нь шууд авахын оронд Хятадаар дамжуулж Хятадаас худалдан авах ямар хэрэг байнаа, тийм дурак бизнес эрхлэгч битгий хэл захын худалдаачин ч байхгүй ш дээ. Хятадаас нийлүүлэх үнэ, Оросоос нийлүүлэх үнийн зөрүүг л харчих л даа. Хятадаас ирэх бензин Хятадаас орж ирдэг найруулагч шингэн, керосинтойгоо Монголд биш Хятаддаа найруулагдаад орж ирэг гэж үү.
benzin bol benzin 2022-01-14 202.131.227.213
benzin bol benzin, 2 hurshuus tentsvertei avaad yavsan deer.
Зочин 2022-01-14 202.21.108.39
Гуйлгачин шинжтэй, архи л бол архи гд найрка гусдаг бөбөөчингөөс л ийм үг гарна. Вакцин л бол вакцин, олдсон вакцин хамгийн сайн гээд х***а вакцин хийлгэж массаараа эрүүл мэнд амь насаараа хохирсон түүх шинээрээ байна.
Зочин 2022-01-14 66.181.161.40
Орос хятад 2 тэнцвэржүүлсэн байдалаар худалдан авалт хийж байх нь манай бодлого баймаар юм даа тэнэг биш бол шүү дээ
Зочин 2022-01-14 66.181.189.254
Хурдан Сайншандын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороосой. Оросын хараат байх ядаргаатй юм. Оростой холбогдсон юм бүхэн элдэв хардалт хэрүүл тэмцэл болох юм. Одоохондоо Хятад бензинээ ахиу аваад Орос бензинтэй өрсөлдуулэх нь зөвөө. Хятад бензин чанартайг урагшаа явдаг хүмүүс сайн мэднэ
Зочин 2022-01-14 103.26.193.77
Үйлдвэр байгууллаа гэхэд түүхий нефть нь байхгүй байгаа шүү дээ!! Дорнод аймгаас татаж авах ямар ч аргагүй! Дахиад л "Роснефть"-ийг царайчлан түүхий нефть гуйх болно!!!
Зочин 2022-01-14 202.179.24.4
ер нь хятад бензин нь арай илүү сайн байх шүү. Евро5 стандартыг хангасан болохоор
Зочин 2022-01-14 202.21.108.39
Хятад цагаан бензинийг Монголчууд нилээд хийлгэсэн дээ, бүгд ам муутай байдаг юм. Цагаан гол дуугардаг, шаталт муу гж.
Зочин 2022-01-14 78.165.139.186
Манайханд 60,70,80-аад онд шанхай кет, цамц, оймс гээд хятад барааг зевхен Их дэлгуурээс авч емсеж байсан хумуус байгаа даа. Сайныг нь гайхаж байснаа мартсан юм байх даа. Еерсдее хямдыг нь бодож, ямар ч чанарын шалгалт хяналтгуй хулхи барааг нь авчирчихаад хятадын барааг бугд тийм гээд яриад байдгийг ойлгохгуй юм. Америк явсан хумуус тэнд хятадад уйлдвэрлэсэн бараа хараагуй гэж битгий л хэлээрэй дээр. Манайхаас ялгаатай нь тэнд оруулж байгаа бараандаа хяналт сайн тавьдаг юм даа….
иргэн 2022-01-14 66.181.183.144
зөвхөн явгараад зогсохгүй бүх хөдөлгөөнт эд анги зогсоно цахилгаан дулаан ус хангамж бүх үйлдвэр аж ахуй гээд зөвхөн машины банкинд хийдэг гэж бодож болохгүй бензин бол бензин. Бүгд унадаг дугуй морин тэргээр түлээгээ зөөж гэрт галаа түлж хоногын хоолоо арай ядан болгож идэхтэйгээ өөрөөр хэлбэл шууд хүй нэгдлийн нийгэмлүүгээ буцаж очно гэсэн үг шдээ. Энэ сэдэвт болгоомжтой хандах ёстой. Бид бензинийг хоёр хөршийн нутгийг алгасаж агаараар эсвэл газраар өөр орноос авах боломжгүй
Зочин 2022-01-14 66.181.191.252
Hyatad shatahuunii importiin huviig nemegduuleh heregtei. Deer n kazakhstan ch yumuu uur bolomjit gazraas
ЧУКА 2022-01-14 43.228.129.150
ХЯТАД БЁНЗИН САЙН ХАРИН ТҮЛШ НЬ МУУ
хүк 2022-01-14 150.129.140.185
БИ ХЯТАД ШАТАХУУН ХЭРЭГЛЭМЭЭР БАЙНӨ.