АМГТГ: Шатахууны импорт хэвийн, орон нутагт тасалдаагүй

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

АМГТГ: Шатахууны импорт хэвийн, орон нутагт тасалдаагүй

АМГТГ: Шатахууны импорт хэвийн, орон нутагт тасалдаагүй

Орон нутаг тэр дундаа Хэнтий болон зүүн аймгуудад шатахуун нөөц тасалдаж, нэг хүнд 20-30 мянган төгрөгийн хязгаартай олгож байгаа талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад "Шатахууны импорт саатаагүй, хэвийн үргэлжилж байна. Нийслэл болон орон нутагт шатахуун тасалдсан тохиолдол гараагүй. Зарим аймагт аж ахуй нэгжүүдийн түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалж шатахуун лимиттэй олгож байж магадгүй. Тэр бол аж ахуй нэгжээс хамааралтай асуудал. Түүнээс хилээр орж ирж байгаа импортод саатсан, зогссон зүйл байхгүй" гэлээ.

Импортлогчдын зүгээс ч нийслэл, орон нутагт шатахууныг жижиглэнгийн худалдаанд хязгаар тавиагүй гэлээ. Харин түгээлтээс шалтгаалж, түр хугацаанд хязгаарлалт хийсан байхыг үгүйсгэхгүй, түүнээс бүх аймаг, сумдад шатахуун хэвийн олгож байгаа" гэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж