Сайд сургамжлаастай, шатахуунд дугаарлаастай…

Сайд сургамжлаастай, шатахуунд дугаарлаастай…

Сайд сургамжлаастай, шатахуунд дугаарлаастай…

Цөвүүн цагт нүүрээ улалзуулан гэрээ хийгээд байхад хэдэн км дараалал үүсгэдэг хэрэглэгчдийг чөтгөр аваг. Түүнээс болж Монголд шатахууны хомсдол нүүрлэсэн гэнэ.  Морьтой ч болоосой. АИ-92 тасалдаж эхэлэхэд шатахуун импортолж хөлжсөн Ц.Анандбазар  “АИ-92 бол приус ундаг, ажилгүй нөхдүүлийн хэрэглээ” гэж хэлсээр байтал амралтын өдрүүдэд машиныхаа банкаа дүүргэх гэснээс хомсдол үүссэн тухай л  Уул уурхай, хүнд үйлдвэр сайд Ж.Ганбаатар өнөөдөр тайлбарлав бололтой.

Өөрийнх нь хэлснээр, аж ахуй гадарладаг хүн тулдаа л АИ-92-г 705 ам.доллараар таван жилийн хугацаатай хатуу гэрээ хийж чаджээ. Тиймээс цаашдаа шатахууны үнэ өсөхгүй гэдгийг амлав. Хэрвээ шатахуун байвал шүү дээ. Үнэ өсөх эсэх байгаа зүйлд яригддаг бол байхгүй зүйлд үнэ өсөх, буурах тухай ярих нь өөрөө утгагүй. Тиймээс өөрийнхөө яриад буйг даанч тэрбээр ойлгосонгүй.

Ухаандаа “Оргил” худалдааны төвийн хоосон лангууны өмнө зогсоод “Үнэ өсөхгүй ээ. Бараа ирж яваа. Хүлээцтэй байгаарай” гэсэнтэй адилхан юм яриад байгаа бололтой.

Нүүрсээ сая сая тонноор илүү зарснаас бол шатахууны хомсдолд орсон гэнэ.  Дараагийн жил илүү ихийг зарахаар төлөвлөсөн бөгөөд тэр үед илүү ихээр хомсдол үүсэх нь дамжиггүй гэнэ. Хөгжил хомсдол үүсгэдэг гэх нь холгүй.

Түүний тайлбарласнаар ОХУ баруунаа байгаад зүүн өмнөд зүг рүү шатахуунаа экспортлох болжээ. Үүнээс болж төмөр замын “түгжрэл” үүсч, тээвэрлэлт гацсан гэнэ. Сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн салбарынхан урьд урьдынхаас илүү их түлш хэрэглэдэг болжээ.

Ер нь монголчуудын хэрэглээ өссөн ч нийлүүлэлт хэвийн байгаа учраас хомсдол үүсээд байна гэдгийг сайд тайлбарлахыг оролдов. Үүнээс гарах гаргалаа гаргаж тэрбээр уриалсан нь “Дараалал үүсгэхгүй байх” байв.

Цар тахал гарвал иргэд халдвар хамгааллын дэглэм бариагүй гэх бол угаартаж үхвэл өөрсдийнхөө арчаагүйгээс, түгжирвэл хүн болгох машин барих гэдэг болсон тухай эрх баригчид солиорхыг нь сонсоод байдаг болохоор нүүрсний хулгай яриахаар “Манай МАН-аас нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүн байхгүй” гэж доромжилон даамжирсаар өдгөө шатахууны хомсдол дараалал үүсгэснээс болсон гэж дэмийрэхийг нь үзэв. Хэрэвзээ энэ талаар сөрөг хүчин нь эсэргүүцвэл “Бид байгаагүй бол үүнээс ч дор байх байсан” гэх балайрал бэлэн тэдний аманд буй.

Сайдын хэлээд байгаагаар танд хоёр сонголт байна. Ж.Ганбаатар сайдын үгэнд ороод дараалал үүсгэхгүй байх. Эсвэл шатахууны үнэ, тусгай зөвшөөрлийг нь бүрэн чөлөөлөхийг шаардан тэмцээд зах зээлийн жамд найдаад орхих.

Бүх асуудлыг төр шийдэх гэж оролдох нь өвлийн хүйтэнд гэрэл, цахилгаангүй хөлдөж үхэх аюулыг авчирсан бол дээр нь шатахууны хомсдол нэмэгдэж ердийн хөсөгтөө шилжихэд ойрхон болжээ.

Дааж, дийдэхгүй төрийн бүтэцтэй байлаа гэж дарлуулсан түүх байхаас дээрдсэн нь алга.

Товчоор хэлбэл, тэд байгаа бүхнйг байхгүй болгож байна. Үхэхдээ хүртэл дараалалд зогсох эрхгүй болох нь! Буруу бүхэн иргэдийн буруу болоод дуусах нь. Сайдыг бухимдуулж, шатахуунд дарааллахгүйн төлөө ганцхан сонголт буй нь тэднийг ч, үнийг ч чөлөөлөх…

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.184.212

ШТС-ын түгээгч зодохоор хулгайч чихрийн наймаачин энэ Ганбаатар саадыг зод залуучуудаа

Avatar

Zochin 2023-12-11 202.21.111.170

Ганбаатар гэх эргүү золиг …… шататахууны нийлүүлэлт тасалдаж байгаа шүү. Бид гадаадаас худалдан авдаг учир хүний гар л харна шүү дээ…. гээд үнэнийг шууд хэлчих толгойгүй н**ш юмаа. Сүрхий хүн болж өөрийн чадахгүй бас мэдэхгүй зүйлээ "САЙД" гэх нэрглийн дор илүү юм донгосч олны бухимдлыг хүргэв. Өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү.

Avatar

Анандбузар 2023-12-11 64.119.30.83

Энэ эргүү сайдыг тэр эргүү дарга Анхбаяртай нь хамт зайлуулах хэрэгтэй.. Анхбөаяр гэж шатахуун хариуцсан газрын дарга ажлаа хийгээчээ.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.179.11.230

Ene novshiig ogtsruulaachee.

Avatar

mongoo hunii tarhinii butets n 2023-12-11 66.181.178.212

bortsolson tsartsaatai tustei

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.181.81

ta nar odoo bitgii daraalal uusgeed baigaachee

Avatar

Нэргүй 2023-12-11 104.245.224.176

Ene ih tomoo … iim ganzagiin naimaachin songoj bga irged uursduu ym bodoochee

Avatar

xx 2023-12-11 180.149.98.126

tsahilgaan mashin gej saihan yum garchihaad bna shyy dee

Avatar

Нэргүй 2023-12-11 71.239.25.243

odoo mongold hyam buguud naidvartai benziniig Bayar Bat uul 2 iin no war slava ukrainchuud l oruulj chadna kkk

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.83

Украйнчууд сибирь буриадын нутаг дэвсгэр дээрх төмөр замыг дэлбэлсэнээс шатахууны нийлүүлэлт саатсаныг мэдэж байгаа юу?Украйнчууд төмөр замыг орос-монголын хамтарсан гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа, америк-оросын хамтарсан консорциум байсан бол хорлон сүйтгэх ажиллагаа явуулахгүй байсан, Монгол гэхээр басамжлан тохуурхаж байна даа. Бод бод бод…

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.216.193

Солиотой шаар вэ

Avatar

Нэргүй 2023-12-11 138.199.22.105

украйнчуудын зөв ш дээ

Avatar

Нэргүй 2023-12-11 71.239.25.243

TV iin medeenii toimch shig p**a ajilaa hiij chadahgui bol zailaacb.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.189.77

Чадахгүй бол огцор

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.188.13

Энэ сайд нэр зүүсэн хар юм чинь ямар боловсролтойшүү юм бэ ? Орост техникком төгссөнөөс цааш юм байхгүй мэт ярих юм үнэн бол мөн алав аа !
Тээр жил 1998 оны хавьд Эрхүүгийн амбан захирагч манайд ирээд "Львовын Цэргийн сургууль төгссөн ЕС-тай, Комсомолийн сургууль төгссөн Сайдтай" гэж шууд шоолж, ярилцлага өгч байсан даа. Элбэгдорж,Сайханбилэ г нтр-ийг хэлж байхгүй юү кх кх кх

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.183.22

МАН хулгайчуудын гайгаар бүтэж байгаа юм алгадаа

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.218.61

муудсан чихрийн хулгайч огцор

Avatar

Тэнэг 2023-12-11 103.212.119.93

Тэнэг хог

Avatar

zochin 2023-12-11 76.67.107.193

Заавал үзэx видео: https://www.youtube.com/watch?v=q6Aom2UZiAE

Avatar

Нэргүй 2023-12-11 59.153.115.154

Шатхуун гэж хэрэлдсээр байтал хэдэн ч нефтийн үйлдвэр барьчих хэдэн арван жил өнгөрсөөр

Avatar

иргэн 2023-12-11 66.181.179.195

Сайдаа хяналт шалгалтаа чангаруул. ШТС-ууд хүлээж авсан шатахуунаа нуугаад дамлаад байгаа юм биш үү. Зориуд зохион байгуулалатай ажил хийж төр засгаар оролдож байгаа юм биш үү. сэрэмжтэй бай. АН-ынхан сайн ажиллаж байгаа хүмүүсийг огцруулахыг хүсэж гутаан доромжилдог зуршилтай тул ийн дүгнэв.

Avatar

Нэргүй 2023-12-11 43.228.131.77

ХҮРЭН НҮҮРСНЭЭС ТҮЛШ ГАРГАДАГ ГЕРМАНЫ ТЕХНОЛОГИЙГ МАШ ЯАРАЛТАЙ ГОРИМООР МОНГОЛД АВЧИРЧ НУТАГШУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ МОНГОЛ УЛС ЁСТОЙ ХЭНЭЭС Ч ШАТАХУУН ГУЙДАГГҮЙ БОЛНО.

Avatar

Нэргүй 2023-12-11 59.153.115.154

Түлш нэг литер нь арван мянгаас дээш байж ашигтай байдаг технологи

Avatar

Зочин 2023-12-11 202.126.88.155

Тэргүүлэх зэргийн худалч Ж.Ганбаатарын үгэнд итгэсээр байгаа л ард түмэн ийм байдалд орлоо. Намаржингаа л бёнзин хангалттай гэж хаширсан муу худалч. Энэ нөхөрийг одоохон огцруулах хэрэгтэй байна. тэр дэлгүүр, лангууны ажлаа хийвэл барав. Бас хулхи, хугацаа дууссан бараа оруулж ирээд байж магадгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.218.61

оруулж ирдэг

Avatar

Нэргүй 2023-12-11 193.108.119.189

ороzын гар хөлүүдийг л дараагийн сонгуульд сонгохгүй юм шүү

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.184.178

бензин байгаа !!!! хэдэн зуун вагонаараа байгаа худлаа гэвэл сайдаас асуу !!! Та нар л заяа чинь хаяад байгаа юмыг харахгүй уландаа хэвтээд байна

Avatar

бүгд 2023-12-11 103.57.95.28

ГАНБААТАР АА, 60 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХОО МЭДЭЖ БАЙСАН ЮМ БОЛ ТҮҮНДЭЭ ТОХРУУЛЖ БЕНЗИЙН ТҮЛШЭЭ ТӨЛӨВЛӨЖ ЗАХИАЛГА ГЭРЭЭ ХИЙХ НЬ ЯАГАА ВЭ ТЭНЭГТ МАЛАА. ЧАМД ОРГИЛ ДЭЛГҮҮРЭЭС ЦААШ МЭДЭХ МЭДЛЭГ ЧАДВАР ҮГҮЙ н**ш ГЭДЭГ НЬ ТОД ЮМДАА ДОЛИР ГАНБААТАР

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.186.55

Өчүүхэн Монголчууд Оросуудын эсрэг цор цор хийгээд байвал ингэдэг юм. Одоо бас Хятад 50 төгрөгний уутнаас эхлээд, Монгол руу бараа гаргахыг хоригловол Монгол улс сүйрнэ. Тэгээд гараараа хошногоо арчаад, явган алхаад, Орос ба Хятадыг муулж байг.

Avatar

Нэргүй 2023-12-11 193.108.119.189

хулмастай янканы үр сад уу чи. фронт яваач ах дүүс чинь арьсаа хуулуулж байна.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.40.213

Монголд шатуун нийлүүлэх үгүй асуудлыг Оросын засгийн газар мэддэг болохоос Монголын нэг муу сайд ч мэддэг юм биш. Тэд хүсвэл өгнө эс хүсвэл өгөхгүй. Ийм л учиртай юмыг иргэд ойлгохгүй харин энэ сайтын эзэн ойлгохын дээдээр ойлгож байгаа мөртлөө ганбаатараас болсон мэтээр бичиж мэдлэг муутай иргэдийг төөрөгдүүлж байхав. Украйныг өмөөрөөд Оросын эсрэг янз бүрийн үйлдлийг Монголын талаас хийгээд байвал Орос бензинээ огт өгөхгүй.

Avatar

Нэргүй 2023-12-11 193.108.119.189

чи чинь яасан аймхай гуйлгачин бэ? жихэнэ монгол хүний зан чанар ийм л байдаг даа үхчийсэн аймхай хулмасуудад хошногодуулж бхдаа таарсан

Avatar

Нэргүй 2023-12-11 138.199.22.105

өгөхгүй бол өгөхгүй л биз. ганц литр бензинээр улсаа худалдах гэсэн я***н уу даа энэ чинь. бүр нэг я***н зантай бсдагууд дүүрэн юмаа.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.55.191.194

түц дэлгүүрийн худалдагч нараа сайдад тавиад байвал улс дампуурах нь дамжиггүй юм

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.184.212

МАНайханаар юү байна хулгайлж л байна даа

Avatar

Баагий 2023-12-11 202.126.89.183

Ийм боловсролгүй хүнээр сайд хийлгэдэг ОюунЭрдэнийн буруу.Ядахнаа оросоос ирж байгаа албан бичгийг уншаад ойлгодог хүнээр сайд томилоосой.Энэ сайдыг 24 цагийн дотор огцруулаач .Ядахнаа Чойжилсүрэнд давхар хариуцуулаач.

Avatar

123 2023-12-11 45.117.35.28

оюун эрдэнэ ч бас уншихгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2023-12-11 103.212.119.120

Бямбацогт сайдын ам, үйлдэлээс л болж шатахуун саатаад байгааг мэдэж л байгаа, өмнөх сахал Бат- Эрдэнэ нь орос явж түлшний тээвэр ярьж байхав

Avatar

Иогэн 2023-12-11 66.181.191.252

Францийн байгуулсан ураны олборлох гэрээний хариуд ийм юм ирж байгаа. Яргачин Путины Орос бол дэлхийг сүйрүүлэх бодлого л явуулж байна .Ямар ч байсан Сү Батболд ардайн ураны гэрээг Оросын шахалтаар цуцалж Монголыг 80 сая долларын өрөнд орулж ,Монгрл улс төлснийг мартаж болохгүй 80 сая доллар бол одоогийн ханшаар 800 тэрбум төгрөг Ийм мөнгийг бидний хармаанаас Сү Батболд төлсөн ..Урвагч Баттулга Оросын шахалтаар төмөр зам гацааж Монголын хохирол хэдэн их наядаар тооцогдох болно Ийм улсууд их.Мо

Avatar

Нэргүй 2023-12-11 203.98.76.4

Тэхдээ Монголчууд ӨДӨРЖИН ӨГЛӨӨЖИН ОРОЙЖИН ЗАМ ДЭЭРЭЭ ТҮГЖИРЧ ЗОГСОЖ ЗОГСЧИХООД ХЭДИЙ ЗАВАНДАА АЖЛАА ХИЙДЭГ НЬ МЭДЭГДЭГГҮЙ ТЭЭ……ӨГЛӨӨ 09 ГЭЭД ЗАХ ОРЖ БАЙГААН АЛЬ НЬ ОНГОЙНО ГОНЖИЙНЖООО….

Avatar

з 2023-12-11 202.126.89.177

нүүрсчид нүүрсээ төмөр замаар гаргадаг болсон үед шатахуун элбэг болно.Одоо үед нүүрсчид ноёрхож байгаа тул дизель түлш олохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж