Ази, Номхон далайн бүс нутагт хүйтэн дайнаас анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн бүс нутагт хүйтэн дайнаас анхаарууллаа

Ази, Номхон далайн бүс нутагт хүйтэн дайнаас анхаарууллаа

Тайванийн аюулгүй байдлын асуудлаар хурцадмал байдал үүссэн тул Хятадын дарга Ши Жиньпин Пүрэв гаригт Ази, Номхон далайн бүс нутагт хүйтэн дайны үеийн хуваагдмал нөхцөл байдлыг эргэн давтахгүй байхыг анхаарууллаа.

Ирэх долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний цахим уулзалтын өмнө Ши Жиньпин хэлэхдээ, "Бүс нутаг улс орнууд Covid-19 тахлын эсрэг нийтлэг сорилтуудын талаар хэлцэж хамтран ажиллах ёстой" гэсэн байна.

Шинэ-Зеландын зохион байгуулж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний  бизнесийн цахим бага хуралд хэлсэн үгэндээ, Ши Жиньпин “Геополитик ба төрийн үндэслэлээр үзэл суртлын шугам татах, жижиг тойрог байгуулах оролдлогууд бүтэлгүйтэх нь дамжиггүй. Ази, Номхон далайн бүс нутагт хүйтэн дайны үеийн сөргөлдөөн, хуваагдмал байдлыг эргэн давтаж болохгүй" гэдгийг цохон тэмдэглэжээ.

Глазгов хотноо болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, АНУ цаг уурын өөрчлөлт дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээг түргэтгэх гэнэтийн гэрээ байгуулснаа зарласны дараа Ши Жиньпин уг мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр АНУ Хятад хоорондын хэлэлцээрийг шууд дурдаагүй ч "Бид бүгдээр хамт зүтгэж ногоон, нүүрстөрөгч хаягдал бага тогтвортой хөгжлийн замд хүрч чадна" гэжээ. Хятад, АНУ-ын удирдагчдын цахим уулзалт ирэх долоо хоногт болохоор төлөвлөгдөж байгааг төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн.

Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Хятадтай хамтран ажиллах нь тэдний гол талбар хэмээсэн ч Ази, Номхон далайн бүс нутаг, аюулгүй байдал тэр тусмаа Тайвань дахь тэдний стратегийн нөхцөл байдал хурцадсан.

Хятадаас аравдугаар сарын эхээр Тайванийн  агаарын довтолгооноос сэргийлэх бүс рүү нэвтэрч,  цэрэг зэвсгийн ажиллагааг эрчимжүүлсэн. Улмаар Тайвань арлын  агаарын бүст нэвтэрсэн Хятадын онгоцны тоо түүхэн дээд цэгт хүрсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Лхагва гарагт Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэх тухайд онцолсон.

Хятадын Элчин сайдын яамны мэдэгдэлд Ши Жиньпин "Яг одоо Бээжин, Вашингтоны харилцаа түүхэн эгзэгтэй үе шатанд байна. Хоёр улс хамтарч ажилласнаар хожиж, сөргөлдвөөс хожигдох болно" гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс АНУ-тай бүс нутаг болон дэлхийн хамтын ажиллагааг сайжруулж идэвхжүүлэх, санал зөрчилдөөнөө хэлцэж зөв зохицуулахад бид бэлэн байна хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж