PCR шинжилгээний хариу сөрөг гарч, хөдөлгөөнийг нээв

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

PCR шинжилгээний хариу сөрөг гарч, хөдөлгөөнийг нээв

PCR шинжилгээний хариу сөрөг гарч, хөдөлгөөнийг нээв

НЭМЭЛТ: 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарснаар Төрийн ордонд тогтоогоод байсан хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ. Мөн Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-т орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байсныг цуцалсан аж.

МХЕГ-ын ажилтан нь өнөөдөр Төрийн ордон руу нэвтрэхээр баруун хаалган дээр түргэвчилэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан юм. Иймээс PCR шинжилгээний хариу гарах хүртэл Төрийн хамгаалалтын алба орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаж, тус газар байгаа бүх хүмүүсийг өрөөнөөс гарахгүй, хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсан. Үндсэндээ Төрийн ордон, Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-т дөрвөн цагийн турш хөдөлгөөн хязгаарласнаар эцэстээ цуцлагдлаа.  МХЕГ, Барилга хот байгуулалтын яам хоёул нэг байранд байрладаг юм.

Сануулахад, өмнө нь Төрийн ордонд ажилладаг сантехникчээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарч, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. PCR шинжилгээ хийхэд тухайн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан билээ.

Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-т хөл хорио тогтоолоо

НЭМЭЛТ: 

Төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус иргэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын  ажилтан байжээ.  Тиймээс МХЕГ болон Барилга хот байгуулалтын яаманд хөл хорио тогтоогоод байна. Уг хоёр байгууллага нь нэг байранд байрладаг тул ийнхүү  хөл хорио тогтоожээ.

Тухайн иргэний PCR шинжилгээнийх нь хариу гартал дээрх газарт хөл хорио үргэлжлэх юм. Түүнийг Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч гэх албан бус  мэдээлэл байна

Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Тиймээс яг одоо Төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.  Түргэвчилсэн шинжилгээний хариу баттай эсэхийг нягтлахын тулд PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээжээ.

Тухайн иргэн нь Төрийн ордны баруун талын хаалгаар нэвтрэхийн өмнө  түргэвчилсэн оношлуураар шинжилж үзэхэд эерэг хариу гарсан аж. Иймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралддаг хуваарьтай бөгөөд хуралдаан үргэлжилж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж